Цаазаар авах ял хэрэгтэй болоод хэрэггүйн учир
2010.10.29

Цаазаар авах ял хэрэгтэй болоод хэрэггүйн учир

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл:

-Үндсэн хуульд хүмүүнлэг энэрэнгүй ардчилсlaw_lawан нийгэм байгуулна гэж заасан шүү дээ. Цаазаар авах ялыг хална гэдэг тэр гэмт хэрэгтнийг өршөөнө, ялыг нь байхгүй болгоно гэсэн үг биш шүү дээ. Монголын төр 1937 онд хэдэн мянган сэхээтнээ буудсан. Манай улс тэр үед цаазаар авах ялгүй байсан бол 30 гаруй мянган хүнээ буудаж хороохгүй байх байсан. Цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар солих хэрэгтэй. Ингэснээр тухайн хүн өөрийнхөө хийсэн үйлийг бүх насаараа л үүрнэ гэсэн үг. Төр нэг хүний амийг нөгөө хүнээр тасдуулж болохгүй. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэг гарах нь багасна уу гэхээс нэмэгд-дэггүй гэсэн судалгаа байдаг юм билээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:

-Цаазаар авах ялыг хэрэглэж байсан өнгөрсөн түүхээс харахад энэ ялыг хэрэглэх замаар хэлмэгдүүлэлт хийдэг. Ийм зүйл байдаг гэдэг нь хүн төрөлхтний түүхийн туршлагаас тодорхой харагд-даг. Монгол Улс 1921 онд цаазаар авах ялыг халсан. Тэгснээ Коминтерны шахалт дарамтаар 1924 онд цаазаар авах ялыг эргээд хэрэглэдэг болгосон. Ингээд Данзан, Бодоо нарыг цаазалсан. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ялыг улс төрийн зорилгоор хэрэглэхийн тулд дахин сэргээсэн юм. Үүнээс хойш олон мянган хүнийг улс төрийн зорилгоор хэрэглэж цаазаар авсан байдаг. Түүнчлэн шүүгч бурхан биш учраас алдаа гаргадаг. Европ, Америкийн түүхээс харахад шүүхийн алдаанаас болж гэм зэмгүй олон мянган хүнийг цаазалсан байдаг юм. Цаазаар авах ялыг төр хэрэглэж байгаа үед хүнийг хэлмэгдүүлдэг. Мөн цаазаар авснаар гэмт хэрэгтнийг шийтгэж чаддаггүй. Маш харгис хэрцгий гэмт хэрэг хийсэн хүн өөрийгөө цаазаар авахуулна гэдгээ мэддэг. Цаазаар авахуулахдаа үл тоосон байдаг. Ер нь, үүнийг бодоход цаазаар авахуулсан хүн, өвчнөөр нас барсан хүнтэй ялгаагүй. Яг үнэнийг хэлэхэд, цаазаар авах ял хүнийг нүглээс нь чөлөөлчихөж байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Хүмүүс янз бүрийн л байр суурьтай байх шиг. Дэлхийн олон улс орон цаазаар авах ялыг халахыг дэмжиж байна. Харин манай улсын хувьд гэмт хэргийн гарсан хэмжээнд хүрсэн эсэхийг бодолцох хэрэгтэй. Энэ асуудал УИХ-аар хэлэлцэхээр орж ирвэл бусад гишүүний байр суурийг харж байгаад л хэлнэ.

П.Ариунаа
Эх сурвалж. Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.