Өмнөговийн Гурвансайхан, Хөвсгөлийн Мөрөнгийн нисэх онгоцны буудал олон улсын зэрэглэлтэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшин шат ахиж, Иж бүрэн түншлэлд хүрлээ.
Энэ үеэр нисэх буудлуудын аеродром, терминалын шинэчлэлт (нисэх буудлуудын шинэчлэлт), нисэхийн систем, тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх болон боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Иргэний нисэхийн ерөнхий газар, Чех улсын компаниудын консорциум хооронд Прага хотноо гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Гурвансайхан, Хөвсгөл аймгийн Мөрөнгийн нисэх онгоцны буудлуудыг Олон улсын зэрэглэлтэй болгон шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

Холбоотой мэдээ
2025.02.28
2025.02.26
2025.02.26