2010.10.30

Эрүүл мэндийн сайд Лаосыг зорилоо

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд,  Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаа тэргүүтэй төлөөлөгчид БНАЛАУ-ын нийслэлд болох Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссийн VIII хуралдаанд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Засгийн газар хоорондын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Лаосын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Лаосын хэсгийн дарга Тонглун Сисүлиттэй уулзаж, Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын үйл ажиллагааны гол чиглэлүүдийг тодорхойлж протоколд гарын үсэг зурах юм байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.