2010.11.02

П.Очирбатын тухайд хуулийн зөрчилгүй гэж үзэж байна

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хурал дээр тус  байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг дахин томилуулах асуудалтай холбогдуулан гишүүдэд тайлбар өгөв. Цэцийн гишүүнээр дахин томилуулахаар байнгын хорооноос дэмжсэн П.Очирбатын талаар хууль зүйн хувьд анхаарах асуудал байгаа тухай УИХ-ын Тамгын газраас байнгын хороонд ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан тэрбээр хэлэхдээ, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албанд ажиллах насны дээд хязгаар 65 нас байхаар Төрийн албаны тухай хуулийн заалт бий. Харин Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд цэцийн гишүүний насны дээд хязгаарыг биш харин доод хязгаар нь 45-аас доошгүй байхаар заасан байгаа. Иймээс цэцийн гишүүнээр дахин томилуулахаар дэмжсэн П.Очирбатын тухайд хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байгаа. Энэ тухай асуудлыг УИХ-ын даргад танилцуулна гэдгээ хэллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.