Ц.Нямдорж  сайд гурван хуулийн төсөл өргөн барилаа
2010.11.02

Ц.Нямдорж сайд гурван хуулийн төсөл өргөн барилаа

Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухайnyamdorj_gishuun Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д  өргөн барилаа.

 

Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зургаан өөрчлөлт оруулахаар тусгаж, тухайлбал, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийг 3 сараас доошгүй хугацаагаар өмгөөлөгчийн дэргэд дадлагажуулах, Өмгөөлөгчдийн холбооны бие даасан, хараат бус байдлыг хангах, Өмгөөлөгчдийн хариуцлагыг дээшлүүлэх, төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн тусгай сан бий болгох зэргээр өмгөөллийн ажлыг шинэ түвшинд гаргахыг зорьсон өөрчлөлтүүдийг оруулжээ.

 

Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нотариатын үйл ажиллагааг зах зээлийн жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, төр, захиргааны болон шүүх, хууль хяналтын байгууллагад иргэд гуравдагч этгээдийн оролцоогүйгээр шууд хандах эрх зүйн таатай нөхцлөөр хангах, нотариатын үйлдлийг зайлшгүй тохиолдлоос бусад үед иргэдийн хүсэлтийн дагуу хийж байх, энэ харилцаанд төрийн оролцоог багасгах чиглэлээр Нотариатын тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигджээ. Хуулийн төсөлд нотариатын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг өргөжүүлж, нотариатын үйл ажиллагааны явцад олж мэдсэн үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, үйлчлүүлэгчдэд тэгш байдлаар хандах, шударга байх зарчмыг нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн хэмээн хууль санаачлагчид үзжээ.

 

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд холбогдох байгууллагуудын хүсэлтээр төрийн өмчөөс орон нутгийн өмчид нийт 1,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэхээр тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.