Үдээс хойш УИХ-ын чуулган хуралдана
2010.11.03

Үдээс хойш УИХ-ын чуулган хуралдана

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригуудад УИХ-ын нэгдсэн хуралдаан болдог билээ. Харин өнгөрсөн долоо хоногт 2011 оны Улсын төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан лхагва гариchuulgan_06гт хуралдсан юм. Үүний адил мөн өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан 15 цагт хуралдахаар уламжлалт хувиартаа өөрчлөлт оржээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

  1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлт;
  2. Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.