XVI наадамд оролцох тамирчдын багт Төрийн далбаа гардууллаа
2010.11.05

XVI наадамд оролцох тамирчдын багт Төрийн далбаа гардууллаа

Азийн спортын XVI наадамд оролцох тамирчдын багт Төрийн далбаа гардуулах ёслол Монголын үндэсний олимпийн хороонд өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн спортын XVI наадамд оролцох тамирчдын багийн ахлагч, УИ2010-11-05medee_bigХ-ын гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн Э.Мөнх-Очир, Олимпийн мөнгөн медальт, боксын спортын дэлхийн аварга П.Сэрдамба нарт Төрийн далбаа гардуулж, тамирчиддаа амжилт хүсч үг хэлэв.

Энэ арга хэмжээнд Азийн спортын XVI наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчид, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Үндэсний олимпийн хорооны дарга Д.Загдсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар болон албаны бусад хүн оролцлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.