“Сумын дүрэм”-ийг нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлнэ
2010.11.09

“Сумын дүрэм”-ийг нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлнэ

Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийслэл, аймаг, сум, дүүрэг, хороодын эрх, үүргийг тодорхой болгох зорилгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд “Сумын дүрэм” боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгээс боловсруулсан “Сумын дүрэм”-ийн төслийг нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлнэ.

sun_oron

“Сумын дүрэм” нь орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхэд иргэдийн оролцоо ямар байхыг буюу тэдний үүрэг, хариуцлагыг тодорхойлж өгөх зорилготой юм. Нэн ялангуяа төсөвтэй холбоотой асуудлыг шийдэхэд иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг дарга ямар үүрэгтэй оролцохыг нарийн зааглаж өгөх нь зүйтэй юм гэж үзсэн байна.

Иргэдийн оролцоо, хяналт хангалтгүй үед боломж, хөрөнгө мөнгийг Засаг дарга нар машин унаа авах зэргээр үр ашиггүй зарсан баримт их байдаг. Иймээс дүрэм боловсруулж, иргэдийн оролцоо, хяналтыг дээшлүүлэхийг чухалчилсан байна. Нэрийг нь одоохондоо яг тогтоогүй, хотын, сумын гэж янз янзаар хэлж байгаа аж. Гэхдээ энэ дүрмийг сум ч, аймаг ч, хот ч хэрэглэж болно. Энэ дүрмийн төслийн талаар хамгийн анхны нээлттэй хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 24-нд “Иргэний танхим”-д хийх ажээ.

Нээлттэй хэлэлцүүлэгт иргэдийн саналыг “Иргэний танхим”-ын хаягаар, мөн факс, цахим шуудангийн хаягаар 11 дүгээр сарын 23-ыг дуустал авах аж. Мөн нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд оролцох иргэдийг 11 дүгээр сарын 15-22-нд “Иргэний танхим”-ын утас, факс, цахим шуудангаар бүртгэх юм байна.

“Иргэний танхим”-ын хаяг:
- Утас:  263489
- Факс: 263486
- Цахим шуудан: irgen@president.mn
- Цахим хэлэлцүүлэг:www.president.mn/forum
- Захидлаар: Төрийн ордон зүүн жигүүр, 373 тоот “Иргэний танхим”-ын ажлын албаны өрөө
www.president.mn цахим хуудаснаас нэмэлт мэдээллийг авна уу.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ
“ИРГЭНИЙ ТАНХИМ”-ЫН АЖЛЫН АЛБА
Хотын дүрэм
1. Нийтлэг зүйлс
1.1 Эрх зүйн үндэс
1.2 Нэгдмэл байдал
1.3 Хотын үндсэн үүрэг, зорилго
1.4 Хууль дээдлэх зарчим
1.5 Хотын санхүү
2. Иргэн ба хот
2.1 Иргэн
2.2 Оршин суугч
2.3 Иргэний оролцоо
2.4 Хот, дүүрэг, хороо
3. Захиргаа
3.1 Захиргааны зорилго, үүрэг, үйл ажиллагаа
3.2 Бүтэц, зохион байгуулалт
3.3 Үйл ажиллагааны үндсэн зарчим
3.4 Тайлан, ил тод байдал
4. Төлөвлөгөө
4.1 Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт
4.2 Хөгжлийн төлөвлөлт
4.3 Санхүү, нөөцийн төлөвлөлт
5. Татвар, төсөв, санхүү
5.1 Татвар, хураамж
5.2 Төсвийн төлөвлөлт, тайлан
5.3 Санхүүгийн бүртгэл, тооцоо
6. Шийдвэр гаргах үйл ажиллагаа ба олон нийтийн оролцоо
6.1 Иргэний танхим
6.2 Иргэдийн нийдийн хурал
6.3 Иргэдийн төлөөлөгчдийн хурал
6.4 Иргэдийн нийтийн санал хураалт
7. Хяналт, шинжилгээ, үнэлгээ
7.1 Олон нийтийн оролцоотой мониторинг үнэлгээ
7.2 Мэргэжлийн мониторинг, үнэлгээ
7.3 Аудит
8. Хариуцлага
8.1 Захиргааны ажилтан, албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, огцруулах, эрүүгийн хариуцлагад татах
8.2 Сонгуульт албан тушаалтныг огцруулах


1. Нийтлэг зүйлс
1.1 Эрх зүйн үндэс
Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон эрхийхээ дагуу . . . хотын иргэд бид энэ дүрмийг батлав. Энэ дүрэм хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн . . . хотын \цаашид Хот гэнэ\ эрхийг зөвхөн энэ дүрмээр тогтоосон этгээд хэрэгжүүлнэ.Энэ дүрэм нь бүх хуулийн этгээд, иргэний үүсгэл санаачлагын бүх байгууллага, хотыннутаг дэвсгэрт оршин суудаггүй боловч газар өмчилдөг, эсвэл ашигладаг, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг бүх хуулийн этгээд, хувь хүмүүст ижил үйлчилнэ.
1.2 Нэгдмэл байдал
. . . хот нь Монгол улсын хуулиар тогтоогдсон хуулийн этгээдийн хувьд өөрийн амьдрал, аж ахуйд хамаарах аливаа асуудлаа шийдвэрлэхдээ удирдлага зохион байгуулалт, төсөв санхүүгийн хувьд нэгдмэл байна. Өөрт хамаатай аливаа бүх асуудлыг зөвхөн өөрөө бие даан шийдэх эрхийг хугацаагүй хадгална.
1.3 Хотын үндсэн үүрэг, зорилго
Иргэд, оршин суугчдын амьдрал, аж ахуйд тааламжтай нөхцөлийг бүрдүүлж бүх талаар хөгжүүлэх нь хотын үндсэн үүрэг, зорилго болно.
1.4 Хууль дээдлэх зарчим
Хот өөрийн аж амьдралын аливаа асуудлыг шийдэхдээ Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдэлнэ.
1.5 Хотын санхүү, өмч хөрөнгө
Хот, түүний иргэд оршин суугчдын амьдрал, аж ахуйд шууд хамаатай, хэн нэг хуулийн этгээдийн өмчлөлд үл хамаарах нийтийн эзэмшлийн байгууламж, зам талбай, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж, хөдлөх, үл хөдлөх бүх хөрөнгө, газар нь хотын өмч хөрөнгө болно. Хотын иргэд, оршин суугчдын, хуулийн бүх этгээдийн хотод төлсөн бүх татвар, шууд ба шууд бус хураамж, бүх төрлийн хандив, тусламж, хуулиар улсын төсвөөс олгох бүх хөрөнгө, хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар зарцуулах хөрөнгөөс хотын санхүү бүрдэнэ. Хотын өмч хөрөнгө, төсөв санхүүг захиран зарцуулах эрх нь зөвхөн хотын иргэдийн нууц тэгш шууд сонгуулиар сонгосон Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд \цаашид Хотын хурал гэнэ\ хадгалагдна.
2. Оршин суугч ба иргэн
2.1 Оршин суугч
3 сараас дээш хугацаагаар тус хотод оршин сууж байгаа хүн бүр хотын оршин суугч болно.
2.2 Оршин суугчийн эрх
Оршин суугч нь хотын сонгууль, хотын иргэдийн дунд зохион байгуулагдах нийтийн санал хураалт, хорооны иргэдийн нийтийн хуралд оролцохоос бусад тохиолдолд иргэний нэг адил эрх үүрэг хүлээнэ.
2.3 Оршин суугчийн үүрэг
Тус хотод 3 сараас дээш хугацаагаар оршин суух хүн бүр оршин сууж буй хорооныхоо за-хиргаанд тус хотод ирсэнээсээ хойш 2 долоо хоногт багтаан бүртгүүлэх үүрэгтэй. Оршин суугч нь тус хотод оршин суух хугацаандаа энэ дүрэм болон бусад хууль дүрмээр оногдсон үүргийг биелүүлэх үүрэгтэйгээс гадна оршин суух хугацаандаа хотын нийтийн байгууламж үйлчилгээний хэрэглэсэний төлбөр хураамж төлөх үүрэгтэй.
2.4 Иргэн
2 жилээс багагүй хугацаагаар тус хотод оршин сууж байгаа хүн бүр тус хотын иргэн мөн.
2.5 Иргэний эрх
Иргэн нь хотын бүх шатны сонгуульд нэр дэвшигч, сонгогчоор, хотын иргэдийн дунд зохион байгуулагдах нийтийн санал хураалтад санал өгөгчөөр, хорооны иргэдийн нийтийн хуралд бүрэн эрхт гишүүнээр эрх тэгш оролцох эрхтэй.
2.6 Иргэний үүрэг
Иргэн бүр оршин суугаа хороондоо 2 долоо хоногт багтаан бүртгүүлэх үүрэгтэй. Иргэний оршин суух хаяг өөрчлөгдөхөд энэ заалт дээрхийн нэгэн адил үйлчилнэ. Иргэн бүр энэ дрэм болон бусад хууль дүрмээр оногдсон үүргийг биелүүлэх үүрэгтэй гээс гадна оршин суух хугацаандаа хотын нийтийн байгууламж үйлчилгээний хэрэглэсэний төлбөр хураамж, хотын татвар төлөх төлөх үүрэгтэй.
2.7 Иргэний оролцоо
Хотын аж амьдралын бүхий л асуудал ялангуяа хотын хурал, захиргааны үйл ажиллагаа болон санхүү төсвийн харилцааны хүрээний бүх асуудал ил тод, иргэний оролцоонд тулгуурласан байвал зохино. Зохион байгуулалтын бүх асуудал, шийдвэр гаргах бүх үйл ажиллагаа нь цаг хугацаа, зохион байгуулалт, газар орон, харилцаа холбооны хувьд иргэн бүр чөлөөтэй оролцож болохуйцаар нээлттэй зохион байгуулагдах ёстой. Хотын удирдлага, аж ахуй, төсөв санхүүгийн аливаа асуудлаар гарах шийдвэрүүд, эдгээр шийдвэрүүдийн төсөлтэй иргэн бүр энэ дүрмээр зохицуулсан тодорхой хугацааны өмнө танилцах боломжоор хангагдсан байх ёстой.
3. Хотын удирдлага зохион байгуулалтын бүтэц
3.1 Удирдлага зохион байгуулалтын бүтцэд тавигдах үндсэн шаардлага
Хот нь иргэд, оршин суугчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд тохирсон, хөгжлийн хэтийн ирээдүйдээ хандсан, иргэний оролцоог бүх талаар нээлттэй болгосон удирдлага зохион байгуулалтын бүтэцтэй байна. Зохион байгуулалтын бүтэц нь иргэний оролцоог бүх талаар хангасан байхаас гадна аливаа асуудлыг эдийн засгийн хувьд үр ашигтай, цаг хугацааны хувьд хамгийн хурдан, хэрэгцээ шаардлагыг хамгийн оновчтой хангаж чадсан байхуйцаар шийдэх үндсэн шаардлагад нийцсэн байна.


3.2 Дүүрэг
а. Хотоос зохион байгуулах аливаа үйл ажиллагааг иргэд, оршин суугчдад ойртуулж, захиргааны үйл ажил ажиллагааг шуурхай,  үр дүнтэй, аривлан хэмнэлттэй, оновчтой болгох шаардлагын үүднээс хот өөрийгөө дүүрэгт хуваан зохион байгуулна. Дүүрэг нь бие даасан засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж биш.
б. Дүүрэг тус бүр оноосон нэр, тогтоосон хил хязгаар, захиргаатай байна.
в. Дүүргийн үндсэн үүрэг бол хотоос иргэд оршин суугчиддаа үзүүлэх захиргааны болон нийгмийн үйлчилгээг хотын удирдлагын шууд хяналт дор зохион байгуулж хэрэгжүүлэх явдал болно.
г. Дүүргийн захиргаа нь тухайн нутаг дэвсгэр дахь Хотын захиргааны салбарын хэлбэрээр ажиллана. Дүүргийн захиргааг Хотын дарга нэр дэвшүүлж Хотын хурлаас баталсан Дүүргийн дарга удирдана. Дүүргийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно.
3.3 Хороо
а. Иргэд, оршин суугчдын зүгээс гарах аливаа хүсэлт, санал санаачлагыг хотын удирдлагад хүргэх, хотын удирдлагад оролцох иргэний оролцоог зохион байгуулах, хот ба иргэний хоорондын холбогч гүүрийн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хот өөрийгөө хороодод хуваан зохион байгуулна. Хороо нь дүүргийн нэгэн адил засаг захиргаа нутаг дэвсгэрийн бие даасан нэгж биш.
б. Хорооны үндсэн үүрэг бол хотын удирдлагад оролцох иргэний оролцоог зохион байгуулах, иргэдийн зүгээс хотын удирдлагад тавих хяналтыг бодит хяналт болгон хэрэгжүүлэх явдал болно.
г. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Хорооны Иргэдийн Нийтийн хурал \цаашид Хорооны Хурал гэнэ\ болно. Хорооны хурал нь Хотын хурлын салбар хуралдааны хэлбэрээр ажиллана.
д. Хорооны Хурал ба Хороог Хорооны Хурлаас сонгогдсон Хороон дарга удирдана. Хорооны даргыг Хорооны хурал дээр чөлөөт нэр дэвшүүлэлтээр нэр дэвшүүлж нууц санал хураалтаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Хорооны даргын удирдлага дор ажиллах бүтэц бүрэлдэхүүнийг Хотын хурал тогтооно.
3.4 Хотын хурал
а. Хот Үндсэн хуулиар олгогдсон өөрийгөө удирдах бүрэн эрхээ нууц шууд сонгуулиар сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар \цаашид Хотын хурал гэнэ\ дамжуулан хэрэгжүүлнэ.
б. Хотын хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил. Хотын хурлын төлөөлөгчийн тоо 20.
в. Хотын хурал нь Хотын захиргааг эмхлэн зохион байгуулах, хотын төсөв санхүүгийн төлөвлөгөөг батлах, татвар хураамж тогтоох, хотын бүтэц зохион байгуулалт, хотын амьдралд заавал мөрдвөл зохих дүрэм журам тогтоох, хотын аж амьдралын өдөр тутмын болон хэтийн төлөвт хамаарах асуудлуудыг шийдэх, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, иргэд, оршин суугчдын амьдрал, аж ахуйд хамаарах асуудлуудаар хөгжлийн төлөвлөлт зохиох, батлах эрхийг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгална.
г. Дараах асуудлууд нь Хотын хурлын заавал биелүүлэх үүрэг болно. Үүнд:
1. Хурлын даргыг4 жилийн хугацаагаар сонгон батлах, шаардлагатай бол огцруулах, чөлөөлөх, шагнаж урамшуулах, олгох цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоох,
2. Захиргааны ажилтан, албан хаагчдыг сонгон шалгаруулж авах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах,
3. Хурлын дэг, эрх зүйн зохицуулалт, ажил үүргийн хуваарилалт, ажлын хэсэг болон байнгын хороод байгуулах, тэдгээрийн зорилго, үйл ажиллагааны агуулга, цар хүрээ, зарчим, дүрэм журмыг батлах,
4. Хотын захиргааны үйл ажиллагааны зорилго, агуулга, цар хүрээ, зарчим, хэм хэмжээ, бүтэц зохион байгуулалтыг тогтоож үйл ажиллагааны дүрэм журмыг батлах,
5. Хотын дүрэм болон эрх зүйн зохицуулалтын бусад актуудыг батлах, өөрчлөх, хүчингүй болгох,
6. Санхүүгийн болон төсвийн үйл ажиллагааны зохицуулалтын дүрэм батлан гаргах, төсвийн төлөвлөгөө, төсвийн тодотгол, төсвийн төлөвлөлтөөс давсан зардлын хэмжээг тогтоох, батлагдсан төлөвлөгөөний дагуу төсвийн гүйцэтгэл хийх эрхийг Хотын даргад олгох, төсөв санхүүгийн гүйцэтгэлийн жилийн эцсийн тайланг хэлэлцэн хүлээн авах эсэх тухай шийдвэр гаргах,
7. Хотын төсвийн нийт орлого болон үйл ажиллагааны нийт зардлын хэмжээг тогтоох, татвар, төлбөр, хураамжын хэмжээг тогтоох,
8. Хотын өмч хөрөнгө, эдэлбэр газрыг захиран зарцуулах, шинээр газар худалдан авахтай холбоотой шийдвэрүүд гаргах,
9. Хотын үйлдвэр, үйлчилгээний газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өргөтгөх, үйл ажиллагааны эрх зүйн хэм хэмжээг нь тогтоох, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, тодорхой ажил үйлчилгээг хувийн секторын аж ахуйн нэгжүүдэд хуваарилах,
10. Дүүрэг хорооны хилийн цэсэд өөрчлөлт оруулах, нэгтгэх,
11. Газар, бэлчээр ашиглалтын төлөвлөлт, хуваарилалт хийх, өөрчлөх, хот байгуулалтын ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөг батлах, өөрчлөх, шинэчлэх,
12. Нийтийн байгууламжуудыг шинээр барьж байгуулах, өөрчлөх, татан буулгах, зарж борлуулах
14. Зээл авах тухай шийдвэр гаргах, хотоос бусадтай байгуулах гэрээ хэлцлийг батлах,
15. Гудамж, замын хөдөлгөөний дэг журам тогтоох, байгаль орчныг хамгаалах, цэвэр ус, мод, ургамал зэрэг байгалийн баялагийг ашиглах хамгаалах дүрэм журам тогтоох,
16. Хотын хөрөнгөөр төрөл бүрийн сан байгуулах, татан буулгах, зорилго чиглэлийг нь өөрчлөх, үйл ажиллагааных нь эрх зүйн зохицуулалтыг хийх,
17. Нэгж хоорондын хамтын ажиллагааны асуудлаар шийдвэр гаргах, орон нутгийн эрх ашгийг төлөөлөх, хамгаалах байгууллагад гишүүнээр элсэх, гарах асуудлыг шийдвэрлэх,
18. Хотын аж ахуйн нэгжийн удирдлага болон хотын оролцоотой аж ахуйн нэгжид өөрийн төлөөлөгчийг томилох,
19. Хуулиар хориглоогүй өөр бусад үүрэг даалгавар авч бусад арга хэмжээг хотын нэрийн өмнөөс зохион байгуулах,
20. Хуулиар нэгжид олгосон үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрүүд гаргах.
3.5 Хотын хурлын төлөөлөгч
Монгол улсын 18 нас хүрсэн иргэнтус хотод сүүлийн дөрвөн жил оршин сууж байгаа бол Хотын хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхтэй. Хурлын төлөөлөгчийг 4 жилийн хугацаагаар сонгоно. Хурлын төлөөлөгч орон тооны бусаар сонгуульт үүргээ хэрэгжүүлнэ.
3.6 Хотын хурлын төлөөлөгчийн эрх үүрэг
а. Төлөөлөгч нь өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан, Монгол улсын хууль тогтоомж, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн нэгж, тэнд аж төрж буй иргэд, оршин суугчдын эрх ашиг, сонирхлыг төлөөлөх, тэдний хамтын амьдрал, аж ахуй эрхлэх орчныг бүрдүүлэх зорилгоор Хотын хурлын үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох эрх, үүрэгтэй.
б. Төлөөлөгч нь дараахи эрх үүргийг бусад төлөөлөөгчдийн нэг адил адил тэгш эдэлнэ. Үүнд:
1. Хурлын дарга, Хотын даргад нэр дэвших, нэр дэвшүүлэх, сонгох,
2. Хотын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах, аливаа шийдвэрийн төслийг хуралдаанд оруулах эрхтэй.
3. Төлөөлөгч нь Хотын хурлын байнгын хороод, ажлын хэсгийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
4. Төлөөлөгч нь өөрийн харьяалагдах нам, намуудын эвслийн хүрээнд Хотын хурал дотор нам, эвслийн бүлэг байгуулан ажиллаж болно. Нам, эвслийн бүлэг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны журам, эрх үүргийг дүрмээр зохицуулна.
5. Төлөөлөгч нь сонгуульт үүргээ хэрэгжүүлэх явцад олж авсан аливаа мэдээлэлийг хуулиар эсвэл Хурлын шийдвэрээр нууцад хамааруулсан тохиолдолд бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
6. Төлөөлөгч сонирхолын зөрчилтэй асуудлаар шийдвэр гаргалцахыг хориглоно.
7. Төлөөлөгчийг сонгуульт үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан эрхэлж буй ажил, албан тушаалаас нь халах, хохироохыг хориглоно.
8. Төлөөлөгчийн ажил олгогч байгууллагын удирдлага түүнд сонгуульт үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай чөлөөт цаг гаргаж өгөх үүрэгтэй. Энэ заалт Төлөөлөгчийн сонгуульт хугацаа дууссанаас хойш 6 сар хүчинтэй.
9. Төлөөлөгчийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа алдсан цалин, орлогыг нэгжийн төсвөөс нөхөн олгоно. Нөхөн олговорын журмыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Хотын хурал батална.
10. Төлөөлөгчийг тодорхой шийдвэр гаргасных нь төлөө эсвэл тодорхой асуудлаар өөрийн байрь суурийг илэрхийлсэнийх нь төлөө мөрдөн хавчих, эсвэл ямар нэг тодорхой шийд-вэр гаргуулахаар тулгах, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.
11. Төлөөлөгчийн бүрэн эрх нь дараагийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх хүчин төгөлдөр болсон өдрөөр эцэс болно.
3.7 Хотын хурал ба төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
а. Шинээр сонгогдсон Хотын хурлын эхний хуралдаан нь сонгуулийн дүн гарснаас хойш 14 хоногийн дотор хуралдах ёстой. Нөхөн сонгуулийн үед энэ заалт мөн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.
б. Сонгуулийн хороо нь сонгууль Монгол улсын хуулийн дагуу болж өгөрсөн гэж үзвэл Хурал, төөлөөлөгчийн бүрэн эрхийг шинээр сонгогдсон Хурал, төлөөлөгчид шилжүүлнэ. Эрх шилжүүлэх хуралдаанд түрүүчийн ИТХ-ын төлөөлөгчдийн 2\3-ээс цөөнгүйг заавал оролцуулна.
в. Сонгуулийн хороосонгуулийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль болж дуустал хуучин Хурал, төлөөлөөгчдийн бүрэн эрх хэвээр үргэлжилнэ.
г. Хотынхурлын сонгуулийн хороог зохион байгуулах, сонгуулийн хорооны эрх хэмжээ болон сонгуулийг хүчинтэйд тооцох эсэх, энэ талаархи маргааныг таслан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг Монгол улсын сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.
4. Шийдвэр гаргах үйл ажиллагаа ба олон нийтийн оролцоо
4.1 Хорооны хурал
Хотын амьдрал, аж ахуйд хамаатай аливаа асуудлаар гарах шийдвэрт иргэдийг оролцуулж тэдгээрийн санаа бодолд тулгуурласан шийдвэрийн ардчилсан байдлаар гаргах зорилгод үйлчилэх нь хорооны хурлын үндсэн үүрэг болно.
4.2 Хурлын тов, зар
а. Хорооны хурлын товыг Хорооны Дарга, Хотын хурал тогтооно.
б. Хурлын тов тодорхой болмогц хорооны иргэдэд зар хүргэх ажлыг Хорооны дарга хариуцан зохион байгуулна. Хурлын зарыг хурал хуралдахаас 2 (4) долоо хоногийн өмнө  хуралд оролцох урилга, хэлэлцэх асуудлын жагсаалтын хамт бичгээр тухайн баг хорооны өрх айл нэг бүрт хүргэнэ.
в. Хуралд хүрэлцэн ирсэн иргэдийн ердийн олонхийн саналаар хурлын товыг хойш-луулж болно. Мөн хуралд хүрэлцэн ирсэн иргэдийн ердийн олонхийн саналаар хуралдааны явц дунд хурлыг тодорхой хугацаагаар түр завсарлуулж болно.
4.3 Хурлын хүчин төгөлдөр байдал
а. Хуралд хорооны нийт иргэдийн тавны нэг нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэй.
б. Хуралд хорооны нийт иргэдийн тавны нэгээс цөөнгүй нь ирсэн боловч хурлын товыг урилга, хэлэлцэх асуудлын жагсаалтын хамт нийт айл өрхийн тавны нэгд нь л хүргээгүй бол хүчингүй.
4.4 Хурлын дарга, хурлын НБД, мандатын болон тооллогын комисс, дэг сахиулагчид
а. Хурал даргалагч
Хурлыг Хорооны Дарга даргалан хуралдуулна. Хорооны дарга хуралдааныг даргалах боломжгүй бол хуралд оролцогсдын дундаас хурал даргалагчийг сонгож болно. Хурал даргалагчийг сонгохдоо нэр дэвшүүлэлтийг нээлттэй хийж харин санал хураалтыг нууц хийнэ. Хурал даргалагч нь хэлэлцэх асуудлаар сонирхолын зөрчилтэй байхыг хориглоно.
б.Хурлын НБД
Хурлын явцад асуулт хариулт, мэтгэлцээний тэмдэглэл хөтлөх үүрэг бүхий хурлын НБД-ыг хуралд оролцогсодын дундаас сонгоно. НБД нарын тоо 3-аас доошгүй байна.
в. Мандатын болон тооллогын комисс
Хуралдааны явцад хийгдэх санал хураалтын дүнг тоолж гаргах, хуралд оролцогсо-дын хуралд оролцох эрх, хурал болон хурлын шийдвэрийн хүчинтэй эсэхийг шийдүүлэх саналыг хуралд оруулах эрх бүхий мандат-тооллогын комиссыг 7-гоос доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр илээр нээлттэй нэр дэвшүүлж нууцаар санал хураан байгуулна.
г. Хурлын дэг сахиулагчид
Хуралдааны туршид дэг журам сахиулах үүрэг бүхий дэг сахиулагчдыг томилон ажиллуулж болно. Дэг сахиулагчид хуралд оролцогчдод хурлын дэгийг сахих шаардлага тавихаас гадна хурлын даргын шаардлагыг биелүүлээгүй этгээдийг хуралдааны танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна.
4.5 Хуралдааны явц, асуулт хариулт, мэтгэлцээн
а. Хурлыг ил тод, шударга, ардчилсан байдлаар хуралд оролцогсод бүгд эрх тэгш байхаар зохион байгуулна.
б. Хуралдааны явцад тодорхой ажил үйлчилгээг санал болгогчдоос асуулт асууж хариулт авах, өөрийн санаа бодлыг илэрхийлэх эрхийг хуралд оролцогсод тэгш эдэлнэ.
в. Тодорхой ажил үйлчилгээ, гүйцэтгэгчийг дэмжих эсвэл эсэргүүцэх, үүнийгээ тодорхой нотлох баримт, үндэслэгээгээр нотлох, өөрийн байр суурийг хуралд оролцогсодоор дэмжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй аливаа үйл ажиллагаа зохион байгуулах эрхийг хуралд оролцогсод тэгш эдэлнэ. Асуулт хариулт үг хэлэх санад бодлоо илэрхийлэх цаг хугацаа давтамжыг хурлын эхэнд хэлэлцэн тогтоосон байна.
г. Хуралд оролцогсод нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү дэгээр тогтоосон хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй. Хуралд оролцогсод нь бусдын санаа бодол, үг хэлэх ба эсэргүүцэх эрхийг хүндэтгэх үүрэгтэй.
4.9 Санал хураалт
а. Санал хураалтыг илээр хийнэ. Зөвхөн тодорхой албан тушаалтныг сонгох, огцруулах тохиолдолд санал хураалтыг нууцаар авч болно.
б. Харин тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа зөвхөн нууц саналт хураалтаар шийднэ.
в. Санал хураах ажлыг хурал даргалагч зохион байгуулж тооллогын комисс тоолох ажлыг хийж гүйцэтгэнэ.
г. Санал хураалтын үр дүнг тоолж дуусмагц хуралд оролцогсодод шууд мэдээлнэ.
д. Нууц санал хураалтын үед саналын хуудас болон бусад материалыг хурлын протоколын хамт хадгална.
4.10 Хурлын шийдвэр, тэмдэглэл
а. Хурлын шийдвэр нь тухайн хуралд оролцогсодын ердийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
б. Хуралд оролцогсодын гуравны хоёрын саналаар тордорхой асуудлыг хурлаар биш харин нийтийн санал хураалтаар шийдвэрлэх шийдвэр гаргаж болно. Ийм шийдвэрийг нийтийн санал хураалт явуулах он сар өдөр, болох газар, томъёоллын хамт гаргана.
в. Хурлын шийдвэр бүрийг тогтоолоор баталгаажуулна. Тогтоол бүрийг хуралд оролцогсодод уншиж танилцуулах ба тогтоол тус бүрээр ил санал хураалт явуулах замаар баталгаажуулна.
г. Ххорооны Хурлын шийдвэрийг зөвхөн Хорооны Хурлын шийдвэрээр хүчингүй болгоно. Нэгэнт гаргасан шийдвэрийг 2 жилийн хугацаанд дахин хэлэлцэхийг хориглоно.
д. Тодорхой ажил үйлчилгээ ба ажил үйлчилгээг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрийг цуцлахдаа зөвхөн Монгол улсын хууль тогтомжоор зөвшөөрөгдсөн хэм хэмжээг мөрдлөг болгоно.
е. Хурлын шийдвэр, хурлын протокол тэмдэглэлийг 5-аас доошгүй жил хадгална. Дараа нь улсын архивт шилжүүлнэ.
ё. Хурлын протокол тэмдэглэл хөтлөх ажлыг хурлын НБД нар хийж гүйцэтгэнэ. 3-аас цөөнгүй тооны НБД нар энэ ажлыг хийх бөгөөд тус бүр харилцан бие биенээсээ үл хамааран тэмдэглэл хөтлөх ба тэмдэглэлүүд аль аль нь ижил хүчинтэйд тооцогдоно.
ж. Хурлын протокол тэмдэглэл, шийдвэрүүдийг нийтэд ил байлгана. Хэн ч эдгээртэй танилцах, хуулбар хийж авах эрхтэй бөгөөд эдгээрийг ил болгох ажлыг тухайн баг хорооны ЗД хариуцан зохион байгуулна. Хуулбар хийж авахыг хүсэгч зардлаа өөрөө хариуцана
4.11 Хуралд оролцох болон санал хураалтад оролцох эрх
а. Хуралд зөвхөн хороонд бүртгэлтэй иргэн оролцох эрхтэй. Хуралд оролцох эрхтэй эсэхийг нь хуралд оролцогчын иргэний үнэмлэхээр хурлын мандатын комисс тогтооно. Хуралдаанд оролцогч тухайн баг хорооны иргэн гэдгээ батлахын тулд иргэний үнэмлэхээ шалгуулах үүрэгтэй. Тухайн дүүргийн Захиргааны ажилтнууд, хөндлөнгийн шинжээчид зөвлөх эрхтэйгээр оролцож болно.
б. Хуралдааны явцад бусдын үг хэлэх, эсэргүүцэх, санаа бодлоо илэрхийлэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн, хурлын дэг болон Монгол улсын хуулиар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлээгүй этгээдийг хуралдааны танхимаас гаргах эрхийг хурлын дарга дэг сахиулагчдынхаа тусламжтайгаар хэрэгжүүлнэ.
в. Сонирхолын зөрчилтэй этгээд сонирхолын зөрчилтэй асуудлаараа санал хураалтад оролцохыг хориглоно. Тухайн этгээдийн сонирхолын зөрчилтэй эсэхийг хурал даргалагч тодруулах үүрэгтэй.
5 Иргэний санаачлага, иргэний санал хураалт
5.1 Хорооны иргэд өөрсдөө санаачлан хорооныхоо Хурлыг хуралдуулж болно. Ингэхдээ хорооны нийт иргэдийн аравны нэгийн саналыг бичгээр цуглуусан байвал зохино. Цуглуулсан саналаа хэлэлцэх асуудлын жагсаалтын хамт хорооныхоо Даргад өргөн барих бөгөөд Хорооны дарга 24 цагт багтаан Хорооны хурлыг зарлах үүрэгтэй. Хурлын зарыг хүргэхдээ энэ дүрмийн 4.2-ын б заалтыг баримтлана.
5.2 Иргэд тодорхой асуудлаар хурал хуралдуулах санал гаргахдаа өмнө 1 жилийн хуга-цаанд нэгэнт хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар санал гаргахыг хориглоно.
6. Хотын хурлын хуралдаан, хурлын шийдвэрт оролцох иргэний оролцоо
6.1 Хот өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргахдаа Хотын хурлын шийдвэр, хотын иргэдийн нийтийн санал хураалт гэсэн үндсэн хоёр хэлбэрээр гаргана. Тодорхой асуудлыг хотын иргэдийн 10% санаачлагаар, Хотын хурлын төлөөлөгчдийн 2/3-ын саналаар иргэдийн нийтийн санал хураалтаар шийдэж болно.
6.2 Шинээр сонгогодсон Хотын хурлын эхний хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь даргалан хуралдуулна. Эхний хурлаар Хурлын Даргыг тухайн хуралд оролцож буй нийт гишүүдийн ердийн олонхийн саналаар сонгон батална. Хурлын Дарга орон тоогоор ажиллана.
6.3 Хурлын үйл ажиллагааг Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр зохицуулна.
6.4 Хотын хурал хуралдаанаа нээлттэй, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, иргэд оролцон ажиглаж болохуйцаар зохион байгуулна.Хурлын дарга хуралд ажиглагчаар оролцогчдод хурлын төлөөлөгчдөөс асуулт асуух, хариулт авах боломжийг бүрдүүлэх үүрэгтэй.
6.5 Хурлын төлөөлөгчдийн тэн хагасаас илүү нь хуралд оролцож байгаа бол хурлыг хүчин төгөлдөрт тооцно.г. Хуралдаанаас гарах шийдвэр нь хууль, энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол хуралд оролцож буй төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
6.6 Ээлжит хуралдааныг хуралд оролцож буй төлөөлөгчдийн ердийн олонхиор шийдвэрлэн тогтоосон хугацаанд Хурлын дарга зарлан хуралдуулна.
6.7 Төлөөлөгчдийн тавны нэг (20%), Хотын хурлын аль нэг байнгын хороо, Хотын дарга, эсвэл иргэдийн 10% шаардвал Хурлын дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй.
6.8 Жил бүрийн 1-р сарын 2-р долоо хоногт Хотын даргын үйл ажиллагааны болон төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх Хотын хурал хуралдана.
6.9 Хурлын дарга ээлжит хуралдаан болох газар, он, сар, өдөр, цагийг хэлэлцэх асуудлын жагсаалтын хамт хуралдаан болохоос 4 долоо хоногийн өмнө нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд зарлан мэдэгдэх үүрэгтэй. Ээлжит бус хуралдааны үед энэ хугацааг 1 долоо хоног хүртэл богиносгож болно.
6.10 Хурлын Дарга нь Хотын дарга, аль нэг нам, эвслийн бүлэг, аль нэг байнгын хороо, Хурлын төлөөлөгч, хотын нийт иргэдийн 10%-ийн шаардсан аливаа асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад заавал тусгах үүрэгтэй.
6.11 Хурал нь Монгол улсын хууль, НДН-ийн ерөнхий дүрэмд нууцлахаар зааснаас бусад аливаа асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцэнэ.
6.12 Хуралдааны явцад оршин суугчид, иргэдийн зүгээс Хурлын төлөөлөгчдөөс асуулт асуух, хариулт авах боломжоор хангана.
6.13 Оршин суугчид, иргэд өөрсдийн санаачлагаараа Хотын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлэх эрхтэй. Хотын хурлын хуралдаандоролцож буй төлөөлөгчдийн гуравны нэг дэмжсэн болтэдний саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгана.
6.14 Хотын дарга болон Хотын захиргааны удирдах ажилтнууд Хуралд зөвлөх эрхтэйгээр оролцох эрхтэйгээс гадна хуралдааны явцад шаардлагатай үедээ үг хэлэх эрхээр хангагдана.
6.15 Хурал гаргасан шийдвэрээ 16 цагийн дотор нийтэд зарлан мэдэгдэх үүрэгтэй.
6.16 Хурлын шийдвэр нь Хурлын өмнөхшийдвэр, эсвэл Хот,хотын оршин суугчид, иргэдийн эрх ашиг, сонирхолд харшилж буй тохиолдолд Хотын дарга эсэргүүцэл гаргах эрхтэй. Хотын дарга тавьж буй эсэргүүцэлээ хурлын шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор тодорхой үндэслэлийн хамт бичгээр гаргасан байх ёстой.
6.17 Хотын дарга тавьсан эсэргүүцлийг нь Хурал хүлээж аваагүй тохиолдолд тухайн асуудлаар хотын иргэдийн нийтийн санал хураалт явуулах хүсэлтээ Хурлаархэлэлцүүлэх эрхтэй.
6.18 Хурлын шийдвэр Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн заалтад харшилж буй тохиолдолд Хотын дарга хориг тавих (хүчингүйд тооцох) эрх, үүрэгтэй.
6.19 Хотын дарга Хотын хурлын шийдвэрт хориг тавьж байгаа тухай шийдвэрээ долоо хоногийн дотор тодорхой үндэслэлийн хамт бичгээр гаргана. Хориг тависаныг хүлээн зөвшөөрөөрөх боломжгүй гэж үзвэл Хотын хурал шүүхэд хандаж болно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр болно.
6.20 Хот нэгэнт гаргасан шийдвэрээ нэг жилийн хугацаанд дахин хянаж өөрчлөхгүй. Энэ заалт төсвийн тодотгол хийх, Хотын дарга болон, захиргааны ажилтан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохасуудалд хамаарахгүй.
7. Иргэний санаачлага, иргэний санал хураалт
7.1 Хотын иргэд өөрсдөө санаачлан Хотын Хурлыг хуралдуулж болно. Ингэхдээ нийт иргэдийн аравны нэгийн саналыг бичгээр цуглуусан байвал зохино. Цуглуулсан саналаа хэлэлцэх асуудлын жагсаалтын хамт Хотын хурлын Даргад өргөн барих бөгөөд Хотын Хурлын дарга 24 цагт багтаан Хорооны хурлыг зарлах үүрэгтэй. Хурлын зарыг хүргэхдээ энэ дүрмийн 4.2-ын б заалтыг баримтлана.
7.2 Иргэд тодорхой асуудлаар хурал хуралдуулах санал гаргахдаа өмнө 1 жилийн хуга-цаанд нэгэнт хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар санал гаргахыг хориглоно.
7.3 Иргэд тодорхой асуудлыг Иргэний нийтийн санал хураалтаар шийдвэрлэх санаач-лага гаргах эрхтэй. Ингэхдээ хорооны нийт иргэдийн аравны нэгийн саналыг (гарын үсгийг) бичгээр цуглуулан санал хураалт явуулах асуудлын томъёолол, санал хураалт явуулах он сар өдөр, байрны тухай саналын хамт Хорооны даргад хүргэнэ. Иргэд энэ заалтын дагуу нийтийн санал хураалт явуулах санал ирүүлбэл Хорооны Дарга Хорооны Хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй. Иргэний нийтийн санал хураалт явуулах шийдвэрийг зөвхөн Хорооны Хурлаас гаргана.
7.4 Нийт иргэдийн гуравны нэг нь санал хураалтад оролцсон бол Иргэний нийтийн санал хураалт хүчинтэй.
7.5 Иргэний нийтийн санал хураалтад оролцсон иргэдийн тэн хагасаас илүү нь дэмжсэн санал өгсөн бол шийдвэр хүчинтэй.
8. Хотын захиргаа
8.1 Хот нь иргэд, оршин суугчид, улс, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд Хотын Захиргааг \цаашид Захиргаа гэнэ\ зохион байгуулан ажиллуулна.
8.2 Хотын захиргаа нь Хотын Хурлаас зохион байгуулагдсан, түүнд бүх үйл ажиллагаагаа тайлагнадаг, түүний гаргасан шийдвэрийг үл эсэргүүцэх зарчимаар биелүүлдэг, түүний шийдвэр гаргах үйл ажиллагааны бэлтгэлийг хангадаг, Хотыг хууль, шүүх, олон нийтийн өмнө төлөөлдөг байгууллага болно.
8.3 Хотын захиргааг Хотын Хурлаас сонгогдсон Хотын дарга захирна.Захиргааны зорилго, үүрэг, үйл ажиллагаа.
8.4 Захиргаа нь Хотоос өөртөө үүрэг болгон хүлээн авсан бүхийл үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг зорилго бүхий байнгын ажиллагаатай мэргэжлийн байгууллага мөн. Хотын хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухааны үндэстэй, дэс дараатай, оновчтой, үр
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.