УИХ-ын гишүүн П.Алтангэрэл шүлхий өвчний байдалтай газар дээр нь танилаад ирлээ
2010.11.10

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл шүлхий өвчний байдалтай газар дээр нь танилаад ирлээ

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл энэ сарын нэгний өдөр Дорнод аймагт ажиллаж шүлхий өвчний өнөөгийн байдалтай газар дээр нь танилцаж, аймаг орон нутгийн удирдлагуудтай санал бодлоо солилцлоо.
altagerel_p_11_0104
Одоогийн байдлаар Дорнод аймагт шүлхий өвчний гаралт багасаж вакцинжуулах ажиллагаа дуусч, нөхөн олговорын асуудал эхнээсээ шийдэгдэж эхэлсэн байна. Шүлхий өвчин нь аймгийн төдийгүй улсын хэмжээнд эдийн засгийн асар их хохирол учруулж, ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа учир цаашид уг өвчнийг дахин гаргуулахгүй байх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
altagerel_p_11_0106
Үүнд, Малын өвөлжөө, хаваржаа болон худаг, гол мөрний ойролцоо хэсгийг ариутгах, байнгын болон явуулын пост олноор бий болгох, өвчин гарсан тохиолдолд маш хурдан тусгаарлах хашаа бий болгох, байнгын мөнгөн сантай байх талаар тооцоо судалгаа хийж яаралтай танилцуулахыг үүрэг болгож мал хамгаалах санд эх үүсвэр болгон 20 сая төгрөгийн асуудлыг шийдлээ. Мөн малчдыг яаралтай өвөлжөөнд нь шилжүүлэх, малыг хээлтүүлэх ажлыг яаралтай эхлүүлэхгүй бол давхар хохирол хүлээх тул яаралтай зохион байгуулалтын арга хэмжээ авахыг зөвлөлөө.

УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн санаачлага дэмжлэгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2,3,4,7-р багийн 13.000 гаруй иргэдэд зориулсан өрхийн эмнэлэг баригдаж ашиглалтад орлоо. Дээрх багуудад өрхийн эмнэлэг байхгүй иргэд эрүүл мэндийн үйлчилгээг хүлээн авахад хүндрэлтэй байсан бол одоо өрхийн эмнэлэгийн үйлчилгээг хурдан шуурхай хүлээн авах боломжтой болж байгаа юм. Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, иргэд оролцлоо.
altagerel_p_11_0101

altagerel_p_11_0102

altagerel_p_11_0107

altagerel_p_11_0103
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.