УИХ-ын дарга иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүллээ
2010.11.10

УИХ-ын дарга иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүллээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр 12.00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд очиж, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүллээ. Тэрбээр тус хорооны шинэчimg_11.10-2илсэн бүртгэлд хамрагдаж буй 3300 дахь иргэн болов. Нийтдээ 6000 гаруй хүн амтай тус хорооны иргэдийн 80 хувь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байгааг бүртгэлийн ажилтнууд хэлж байлаа.

УИХ-ын дарга иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэн зургаа авахуулж, хурууны хээгээ даруулсны дараа сэтгүүлчдэд хандаж товч ярилцлага өгөв. Тэрбээр хэлэхдээ, нийгмийн баялгийн хуваарилалт, ашигт малтмал, уул уурхайгаас олсон хуримтлал, халамжийн үйлчилгээний хүртээмж тэгш, шударга явагдах нь иргэний бүртгэлийн давхардалгүй, зөрчилгүй байдал, иргэний бүртгэлийн төгөлдөршлөөс ихээхэн хамааралтай юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, хуульд заасны дагуу ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос иргэддээ хишиг, хувь хүртээх үйл ажиллагааг иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулах, Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулах, иргэний цахим үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгохыг УИХ-ын 2009 оны 85, 100 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан юм.

 


Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажиллагаа хэр зэрэг нарийн явагддагийг та бүхэн сая харлаа. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдвэл зохих нийт иргэдийн 85.3 хувь нь хамрагдаад байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнууд хэллээ. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажилд УИХ, Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа. Энэ ажилд Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн 707, сум, дүүрэг, хорооны 524 бүртгэлийн ажилтнаас гадна 502 гэрээт ажилтныг нэмж ажиллуулж байгаа юм байна.

 

Иргэний шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр нийт иргэний төрсний, иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа газрын бүртгэлийг баталгаажуулж, иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийн нэгдсэн сантай болох, иргэний бүртгэлийн давхардал арилах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, үндэсний аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм. Ийнхүү Иргэний цахим үнэмлэхийг бий болгох бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг болох Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил төлөвлөсөн хуваарийн дагуу амжилттай хэрэгжиж байна.

 

Цаашдаа Монгол Улсын иргэний бүртгэлийг “Нэг иргэн нэг бүртгэл” зарчимд тулгуурлан олон улсын бүртгэлийн чиг хандлагад нийцүүлэхэд Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл ихээхэн түлхэц болох юм гэдгийг онцлоод маргааш орон даяар эхлэх гэж байгаа Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогод ихээхэн анхаарал тавьж идэвх санаачлагатай оролцохыг нийт иргэддээ хандаж уриаллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.