Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Ардчилсан хүчний удирдагчид баяр хүргэв
2010.11.15

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Ардчилсан хүчний удирдагчид баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын ардчилсан хүчнийудирдагч, Нобелийн энх тайвны төelbegdorj_erunkhiilugchлөөх шагналт, ардчилал, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч хатагтай Ан Сан Су Ки-д гэрийн хорионоос суллагдсантай нь холбогдуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цахилгаан утас илгээлээ.

 

Баярын цахилгаандаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Таныг Мьянмарын засаг захиргаа ямар нэгэн нөхцөлгүйгээр гэрийн хорионоос сулласан тухай мэдээг миний бие нэн баяртай хүлээж авлаа. Мьянмарт хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын үнэт зүйлсийг бий болгохын төлөө Таны хийж ирсэн тэмцлийн нэг үр дүн болох энэ мөчид Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

 


Хүний эрх, эрх чөлөөг хангах, нийгмийн ардчиллыг хөгжүүлэх нь аливаа улс үндэстний тогтвортой хөгжлийн үндэс гэдэгт миний бие бат итгэлтэй байдаг бөгөөд Монгол Улс, монголчууд 20 жилийн өмнө ардчиллын төлөө тэмцэж, олж авсан эрх чөлөө, олонхийн засаглалын тогтолцоогоо бэхжүүлэх, боловсронгуй болгохоор ажиллаж байгааг Та сайн мэдэх билээ.
Ардчиллыг тогтоон хөгжүүлэх, шударга, сонгуульт засаглалын төлөө Таны үйл хэрэг зөвхөн улс орондоо төдийгүй Азийн бүс нутаг, олон улсад үлгэр дууриал болж, Мьянмар үндэстний бэлгэдэл болсны зэрэгцээ ард түмнийхээ сайн сайхны төлөө тэмцэгч хүн бүрт урам зориг өгч байдаг юм. Таны энэхүү цуцашгүй тэмцэл, эгэлгүй хатан зоригийг Монголын ард түмэн үнэлж, ямагт дэмжиж ирсэн билээ.
Мьянмарын ард түмний эрх чөлөө, хөгжлийн төлөөх Таны мохошгүй тэмцэл амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Танд эрүүл энх, танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 10 дугаар сард Брюссель хотноо болсон Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлэхдээ Монгол Улсын ардчилсан хөгжлийн 20 жилийн ойн туршлагын тухай ярьж, адилхан нөхцөлд анхны чөлөөт сонгууль явуулж байсан Мьянмар Улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Мьянмар Улсад Монгол Улсын нэгэн адил 20 жилийн өмнө анхны ардчилсан, чөлөөт сонгууль болж, хатагтай Ан Сан Су Ки-ний тэргүүлсэн ардчилсан хүчин ялалт байгуулсан боловч Мьянмарын цэргийн дэглэмийн эрх баригчид тэдний ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, улмаар ардчилсан хүчний удирдагчийг гэрийн хорионд оруулсан юм. Тэрээр ийнхүү 18 жилийн дараа эрх чөлөөтэй болж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.