2010.11.15

С.Батболд: Галт тэрэг хөдөлсөн

Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхан “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд боловсруулсан төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг хүлээлгэн өглөө. Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хувийн хэвшлийнхэнтэй хамтран “Экспортыг хөгжүүлэх үндэсний стратеги”, ”Хилийн худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх тухай”, “Аялал жуулчлалын салбарын хөгжлийн стратеги”,“Төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай хуулийн төсөл”, “Эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх, Хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах, Байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг  “Таван 20-ийн зарчим”, “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх тухай” 12  төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулсан байна. Ерөнхий сайд С.Батболд эдгээр баримт бичгүүдтэй танилцаад  ихээхэн ач холбогдолтой энэ төсөл хөтөлбөрийг бодит ажил болгох ёстой. Ирэх арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийн тулд  энэ сард багтаан төслүүдийг нягталж, эцэслэн танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөөд,   Засгийн газар зорилтоосоо ухраагүй, дэвшүүлсэн зорилтынхоо хэрэгжилтийг улам эрчимжүүлэх болно. Галт тэрэг хөдөлж байна. Одоо хурдаа авах ёстой гэж тэрбээр хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.