Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо
2010.11.16

Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийн шинэчez_horooилсэн найруулгын хэлэлцлээ.'

Өмгөөллийн тухай хууль гэж нэрлэж байгаа боловч агуулгын хувьд өмгөөлүүлэгч талын эрх зүйн байдлыг бүрэн орхигдуулсан, өмгөөлөгчдийн товчоо, тус товчооны гишүүн өмгөөлөгчдийн эрхийг хангах төдий нэг талыг барьсан өрөөсгөл хуулийн төсөл байна хэмээн Байнгын хорооны гишүүдийн олонх нь шүүмжилж байсан. Хэтэрхий их мөнгө нэхдэг, тэр хэмжээгээрээ эрх зүйн туслалцааг бүрэн үзүүлж чаддаггүй, чадваргүй өмгөөлөгч нарыг салбарын сайд нь ч хатуухан шүүмжилсэн. Хуулийн төсөлд өмгөөлөгчийн ажиллах насны хязгаарыг 65 нас хэмээн тусган оруулж ирсэнд гишүүд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.

Харин Ц.Нямдорж сайд ‘’Төрийн албаны хуульд насны дээд хязгаарыг 65 нас гэж заасан байдаг. Өмгөөлөгчийн ажил бол их хөдөлмөр шаардсан няхуур ажил байдаг. Гэтэл төрийн албанаас насныхаа дээд хязгаарт гарсан нөхдүүд өмгөөлөгч хийж, мөнгө олох талбар болгоод байна. Хуулийн салбарт олон жил ажилласан, танил талтай гэсэн нэрийдлээр их хэмжээний мөнгө аваад, хүнээ өмгөөлж чаддаггүй. Энэ төрлийн гомдол надад их ирдэг учраас ингэж оруулсан юм” хэмээн тайлбарласан. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийг өмгөөлөх тухай асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөхийг гишүүд тус хуулийг оруулж ирсэн ажлын хэсгийнхэнд сануулж байсан.

Д.Одбаяр гишүүн “Манайд хуулийн товчоод өрхийн эмнэлэг шиг иргэдэд хүрч үйлчлэх хэрэгтэй байна. Энэ тогтолцооны хэлбэрийг хуулийн төсөлд тусгавал яасан юм бэ” гэсэн санал дэвшүүлсэн боловч Ц.Нямдорж сайд “Наад санаа чинь амьдралаас хол байна. Тэгээд аймаг, сум бүрт хууль зүйн товчоо ажиллах болж байна уу. Амьдралаас хол юм ярихаа болино шүү” гэлээ. Хуулийн төсөлд тусгаснаар өмгөөлөгчид өмгөөлөгчдийн товчооны хувиарт сургалтанд суугаагүй тохиолдолд өмгөөлөх эрхээ ч хасуулж болохоор тусгагдсан хэмээн төсөл боловсруулагчид танилцуулсан юм. Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахаар болов.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.