Хөв цөөрөм байгуулах ажил эрчимтэй өрнөж байна
2025.04.04

Хөв цөөрөм байгуулах ажил эрчимтэй өрнөж байна

Амьдралын эх болсон усыг хайрлаж, хуримтлуулж, усны нөөц хомс газарт мал амьтдын унданд, хөрсний чанарыг сайжруулан өвс ногоо ургах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой үр дүнтэй Хөв цөөрөм байгуулах ажлыг Өмнөговь аймаг эрчимтэй хийж байна.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж  "НЭГ НУУР НЭГ СУМ - ​333 НУУР” санаачлагыг дэмжиж, орон нутагтаа хөв цөөрөм байгуулах ажлыг эрчимжүүлснээр Өмнөговь аймгийн 9 сумын нутагт 13 хөв цөөрөм байгуулаад байгаа юм. Үүний 9 нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр /усны төлбөрийн орлогоор/, 4 нь уул уурхайн компаниудын байгаль хамгаалах арга хэмжээний хүрээнд хийгдсэн.

Үүнээс гадна хөв цөөрмийн 7 зураг төсөв бэлэн байгаагаас 2025 оны орон нутгийн төсөвт 5-ыг нь байгуулахаар, 3 сумын нутагт 3 хөв цөөрөм байгуулах зураг төсвийг боловсруулах ажлыг Өмнөговь аймаг төлөвлөөд байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан