
Б.Бат-Эрдэнэ: 28 жил гэдэг чинь зүгээр нэг тоо биш!
Тэвчээр, тэсвэр, тэнэглэл гурав тэнцүү хуваагдсан он жилүүд, үзэл бодлоо илэрхийлж яваад постоо устгуулж байсан үе, ах эгч нартайгаа үзэл бодол нийлэлгүй жагсаж явсан үе, хурал дуусах хүртэл тэвчиж, харин дуусмагц пицца булаацалдаж иддэг түүхүүдийн цуглуулга шүү дээ!
Шоглоом, хошигнолын цаана чин сэтгэлээсээ хэлэхэд, Бидний, залуучуудын маань зүтгэл, эрч хүч, урам зориг Монголын ирээдүйг гэрэлтүүлж байна. Тиймээс энэ өдрийг инээд хөөр, дурсамжаар дүүрэн өнгөрүүлээрэй!
“Залуус байна – НАМЗХ-SDY байна!”
“НАМЗХ-SDY байна – Хөгжил байна!”
МАСЗХ-НАМЗХ-SDY - Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ойн баярын мэндийг үе үеийн гишүүд, журмын нөхөд, ах, эгч, найз, дүү нартаа хүргэе.
Монгол залуусын зүрхэнд, тархинд
Монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан