Б.Мөнхсоёл: Тогтвортой хөгжлийн хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүхэлд нь сайжруулах шаардлагатай
2025.04.09

Б.Мөнхсоёл: Тогтвортой хөгжлийн хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүхэлд нь сайжруулах шаардлагатай

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны  (2025.04.08)-ны өдрийн хуралдаан 15 цаг 25 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов.

Эдийн засаг, хөгжлийн сайд Хүний нөөц, хиймэл оюуны шилжилт болон ногоон хөгжлийн шилжилтийн бодлогыг батлахаар төлөвлөж байгаа талаар дурдахад Үндэсний сайн дурын II илтгэлийн зөвлөмжид тусгасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, тэдгээрийн зорилтот түвшнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгааг баталгаажуулах ёстой” гэсэн зөвлөмж хэрэгжсэн эсэхийг тодруулаад, Тогтвортой хөгжлийн зорилгууд болон “Алсын хараа 2050” баримт бичгүүдийн уялдааг нягтлаад, хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүхэлд нь сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл хэллээ.