
2025.04.11
Сэлэнгэ аймаг Мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораторитой боллоо
Сэлэнгэ аймагт Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 19 нэр төрлийн шаардлагыг хангасан, олон улсын стандартад нийцсэн Мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лаборатори нээгдлээ. Нээлтийн арга хэмжээг уг бүтээн байгуулалтад санаачилгатай оролцсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам нээж үг хэллээ.
Энэхүү лаборатори нь мал, амьтны бүх төрлийн халдварт өвчний шинжилгээг олон улсын түвшинд шинжлэх юм.
Олон улсын стандартад нийцсэн итгэмжлэгдсэн лаборатори байгуулагдсанаар:
- Мал, амьтны бүх төрлийн халдварт өвчний шинжилгээг олон улсын түвшинд хийх,
- Импортоор орж ирж буй амьд малын эрүүл мэндэд хяналт тавих,
- Гадаад зах зээл рүү амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай шинжилгээг орон нутагтаа хийх боломж бүрдэж байна.
- Тус лабораторийн үйл ажиллагаа нь бүс нутгийн хэмжээнд малын өвчинтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлж, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах,
- гадаад худалдааг өргөжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.