Ж.Чинбүрэн: Авлигачдаа үнэтэй эмнэлэгт хэвтүүлдэг байж ядарсан эмчийг яагаад дээрэлхээд байна вэ?
2025.04.11

Ж.Чинбүрэн: Авлигачдаа үнэтэй эмнэлэгт хэвтүүлдэг байж ядарсан эмчийг яагаад дээрэлхээд байна вэ?

Өчигдөр /2025.04.10/ УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хүний биеэс эрхтэнг хууль бусаар авсан гэх хэргээр хоригдоод байгаа П.Батчулуун эмчийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хоригдож буй хүмүүст яагаад ялгавартай хандаад байгааг шүүмжилж ШШГЕГ-ын дарга Б. Нандинболорт хандан "Хүний эрхийн мэдрэмж хаана байна. П.Батчулуун эмч хоёр уушгиндаа сүрьеэгийн халдвартай, задрах эрсдэлтэй ноцтой байдал үүссэн. Авлигачдаа үнэтэй эмнэлэгт хэвтүүлдэг байж өвчин нь хүндэрсэн ядарсан эмчийг яагаад дээрэлхээд байгаа" гэв.