2010.11.19

Я.Батсуурь: Ард түмнийг автомашинжуулах зорилтын эсрэг байж болохгүй

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай шинэчилсэн найруулга, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Дээрх төслүүд нь ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн юм.

Харин Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй төсөл санаачлагч Засгийн газарт буцаалаа. Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийг өөчилсөөр автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх юм. "Хөгшин" машин унадаг дундаж амьдралтай иргэдийнхээ халаас руу гар дүрлээ гэж олонхи гишүүд шүүмжилж байсан ч төслийг хэлэлцэхээр болов. Гурав хүртэлх жилийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан 500-3000 ам.доллар, 4-6 жил хэрэглэсэн машинд 1000-6000 ам.доллар, 7-9 жил бол 2000-12000 ам.доллар, 10 ба түүнээс жил жилийн нас-тай машинд 4000-24000 ам.долларын онцгой албан татвар ногдуулах гэж байгаа юм. Иргэдийн унадаг машины үнэтэй дүйцэхүйн албан татвар ногдуулж байгаа нь олон гишүүний дургүйцлийг хүргэлээ. Гэвч төсөл санаачлагч Засгийн газар автомашины түгжрэлийг сааруулахын тулд захиргааны бус санхүүгийн арга хэмжээ авч байгаа гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, машины татвар өндөр байх тусам үнэ нь нэмэгдэнэ. Иргэд үнэтэй машин худалдан авч чадахгүй учраас машины тоо буурч түгжрэл саарна гэж үзжээ. Япон, Солонгосын хуучин машины агуулах болж буй улсаа цэвэрлэх арга хэмжээ ч гэж тайлбарлаж байна.

Я.Батсуурь:-Ард түмнээ автомашинжуулах зорилтын эсрэг зүйл хийж болохгүй. Түгжрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ замаа өргөтгөх хэрэгтэй. Орлого багатай жирийн иргэдээ дарамталж болохгүй. Дэлхийн II дай-ны дараа дэлхийн улс орнууд иргэдээ автомашинжуулах, орон сууцжуулах бодлого явуулсан. Тэгэхэд манайх яагаад үүний эсрэг явж байна вэ?

Л.Гансүх:-Монгол Улс хуучин машиныг устгах агуулах болж хувирлаа. Ихэнх нь гурваас дээш жил явсан машин орж ирж байна. Байгаль орчинд халгүй хий болон хос тэжээлтэй машин оруулж ирж болно шүү дээ.Г.Баярсайхан:-Яагаад тансаг хэрэглээний татварыг бий болгож байгаа юм бэ. Татвар нэмэгдүүлснээр машины үнэ нэмэгдэнэ. Энэ нь иргэдэд дарамт биш үү. Иргэдийн 91 хувь нь жирийн машин унадаг. Гуравхан хувь нь тансаг хэрэглээний машин унадаг байхад ийм шийдвэр гаргах нь шударга явдал мөн үү/

С.Баярцогт:-Байнгын хорооны хуралдаанаар есөөс дээш жилийн настай машиныг оруулж ирэхгүй байх тухай ярьсан. Машины дундаж насжилт 10-15 жил байдаг. Захиргааны биш эдийн засгийн хөшүүрэг тавих гэж байгаа юм. Төсвийн хууль дагалдаж оруулж байгаа дөрвөн хуулийн төслийг баталвал 35 тэрбум төгрөгийн татварын орлого олно. Энэ нь төсвийн зарлагын 0.089 хувийг л санхүүжүүлэх боломжтой. Иймд иргэдэд татварын дарамт учрахгүй.

С.Эрдэнэ:-Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу ирэх оноос иргэдэд мөнгө олгоно. Ирэх жил Тавантолгойгоос хэдий хэмжээний мөнгө төвлөрөх вэ. Тэн-дээс орж ирэх мөнгийг яа-аад тодорхой хэлэхгүй байна вэ?

С.Баярцогт:-"Эрдэнэс Тавантолгой" компаниас энэ онд 12 тэрбум,2011онд310тэр-бум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Харин Оюутолгойгоос 234 тэрбум төгрөг ирэх жил орж ирэхээр тооцсон байгаа.

М.ЦЭЦЭГ
Зууны мэдээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.