
2025.04.12
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна
Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна.
Хуралдаанаар:
- Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны явуулж буй ажлууд,
- Сурагчдын зорчилт хөдөлгөөнтэй холбоотой түгжрэлийг бууруулах шийдлүүд,
- Эрчим хүч, дулаан хангамжийн төслийн хэрэгжилт,
- Хүннү хотын дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна.
- Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд эрх зүйн орчныг боловсронгуй болгож, 2300 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоох арга хэмжээг эхлүүлээд байна.
Засгийн газраас 2026 оныг Боловсролын жил болгон зарласан.
Энэ хүрээнд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын түгжрэлийг бууруулах бодлогыг уялдуулан томоохон хотхонуудын дунд сургууль, цэцэрлэг байгуулах ажил эхлээд байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан