Автомашины онцгой татвар нэмэхийг дэмжсэнгүй
2010.11.23

Автомашины онцгой татвар нэмэхийг дэмжсэнгүй

УИХ дах МАН-ын бүлэг өнгөрөгч баасан гаригт хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Намын бүлэг үндсэндээ төсвийн төсөлд орох санал, дүгнэлтээ эцэслэн хэлэлцсэнийг бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан man_buleg дуулгав.  МАН-ын бүлгээс төсвийн төсөлд “Монгол мал” хөтөлбөрийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд нилээн хэмжээний зардлыг хэмжээний зардлыг нэмж төсөвт суулгах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ нь ойролцоогоор 30 тэрбум болох аж. Мөн одонтой эхчүүдийн мөнгийг ирэх оны аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэх саналыг тусгажээ. Харин төсвийн төслийг дагалдан өргөн барьсан хуулийн төслүүдээс автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Үүний зэрэгцээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийг дэмжиж байгаа ч жирийн иргэдэд дарамт болгохгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.


Б.Номин

Монголын үнэн сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.