2025.04.17

П.Батчимэг: Хэлэлцээрт дотоодын үйлдвэрлэгчид, гадаад худалдаа эрхлэгчдийн саналыг огт тусгаагүй тул хэлэлцэх асуудлыг хойшлуулъя

Өчигдрийн /2025.04.16/-ны өдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байсанч түр хойшлууллаа. 

Учир нь УИХ-ын гишүүн П.Батчимэг үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой энэхүү чухал хэлэлцээрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, үүнд ялангуяа дотоодын үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид, салбарын мэргэжлийн холбоодын саналыг сонсох, мөн хэлэлцээрийн төслийн эдийн засгийн үр нөлөөний талаар хийсэн хөндлөнгийн судалгааны байгууллагын дүгнэлттэй танилцах боломжоор УИХ-ын гишүүдийг хангах шаардлагатай гэж үзсэн учраас хойшлуулах горимын санал гаргаж, гишүүдээр дэмжигдсэн юм.