Б.Энхбаяр: Цэргийн музейн урд цэцэрлэг бариулахаар шийдвэрлүүлсэн ч орон сууц барьж байгаатай тэмцэнэ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Баянзүрх дүүргийн 4-р хороо, Цэргийн музейн урд талд миний бие санаачлан газрыг нь шийдүүлж, улс, орон нутгийн төсөв дээр хоёр жил дараалан хөрөнгийг нь суулгаж цэцэрлэгтэй болох асуудлыг дэмжиж ажилласан ч тус газар дээр орон сууц барьж буй гомдол иргэдээс иржээ.
Энэ тухайд гишүүн "Харамсалтай нь дунд, доод шатны ажил хариуцсан хүмүүсийн сэтгэлгүй, авлигач, хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээр цэцэрлэг маань баригдах нь бүү хэл газар дээр нь орон сууц барьж буй талаар иргэд, сонгогчид маань гомдол ирүүлсэний дагуу уг асуудлыг шийдвэрлэж, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар эхний шатны байгууллагад хандав. Сонгогчдынхоо, хүүхдүүдийн эрх ашгийн талд тултал нь зогсох болно" хэмээв.

Холбоотой мэдээ
2025.05.15
2025.05.13
2025.05.07