2024.10.07

Хамбын овоонд “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газар" бүхий цэцэрлэгт хүрээлэнг бий болгоно

НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэн тойргийн иргэдтэйгээ уулзав.

Бидэнд тулгамдаж байгаа асуудал байна. Энэ нь нэгдүгээр хорооллын арын дэнжийг яаж барилгажуулах вэ? Намайг 2020 онд Нийслэл рүү явахад манай багынхан нэг даалгавар өгсөн. 1 дүгээр хорооллын ард барилга барих боломж, бололцоог бүрдүүлээрэй гэсэн. Би үүнийг хоёр дахин сайн хийсэн. Баянхошуугийн хөрсөн доор нь хот босгохоор 100 гаруй сая доллар булсан байгаа.