Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд чиглэсэн тодорхой ажлууд хийх чиглэлийг ЗГ-т өглөө
2025.05.20

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд чиглэсэн тодорхой ажлууд хийх чиглэлийг ЗГ-т өглөө

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025.05.13 өдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагын хэрэгжилтийг судлах ажлын хэсгийн тайлан, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаарх Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцсэн. Хэлэлцүүлгээс гарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зарим талаар эдэлж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд үндэслэж Засгийн газарт энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх 25 ажлыг байнгын хорооны тогтоолоор батлан хүргүүлээд байгаа билээ. 

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Тиймээс Засгийн газарт тодорхой ажлуудыг хийх чиглэл өгч, байнгын хорооны тогтоол батлагдсан

Би яг одоо гартаа Монгол Улсын Үндсэн хуулийг барьж байна. Хүн энэ 18 эрхээ л эдлэх ёстой, боломжоор хангагдах ёстой. Жишээлбэл, хууль шүүхийн өмнө тэгш байх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах хүүхэд төрүүлэх, асрах дээр дэмжлэг авах, Эрүүл мэндээ хамгаалуулж эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох, улс төр, эдийн засаг нийгэм соёлын амьдралд оролцох эдгээр эрхүүд, халдашгүй чөлөөтэй байх, төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаарлан хамгаалбал зохих, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайж хүлэээн авах эрхтэй. Энэ 10 асуудал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд зарим талаараа биелэхгүй байна гэсэн үг. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулин дээр ийм ийм хуулийг зөрчвөл иргэн ийм хариуцлага хүлээнэ гээд заачихсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг зөрчвөл ийм байх ёстой гэдэг заалт байхгүй. Тийм учраас өнөөдөр бид хуулиндаа заагаад өгчихсөн боловч хэрэгжүүлэхгүй байгаа, хариуцлагагүй байгаа.

Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хэрэгжүүлэх 5 субьект бий.

  • Улсын Их Хурал
  • Засгийн газар
  • Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг
  • Орон нутгийн удирдлага-Засаг дарга нар
  • Иргэд, ААНБ, ТББ

Үүнээс оролцоог нь хамгийн эрчимтэй явуулахгүй бол болохгүй багаа, хэрэгжилт дээр баригдах зүйлгүй байгаа ч Засаг дарга нарын үйл ажиллагаанууд байна. Магадгүй бид шаардаж, хүн төвтэй ажлаа хэрэгжүүлээчээ гэж ярих цаг нь болсон. Ийм учраас Засгийн газарт бид 25 төрлийн ажил хийх чиглэлийг өгөхөөр тогтоолыг байнгын хороогоор баталлаа.