Арван таван га-д нөхөн сэргээлт хийв
2010.12.01

Арван таван га-д нөхөн сэргээлт хийв

Ашигт малтмал хууль бусаар олборлогчдыг шалгав. Аймгийн МХГ, БОАЖГ, ОБГ хамтран ашигт малтмал хууль бусаар олdarhanборлогчдыг хамруулжээ.

 

Илэрсэн зөрчилд нийт нэг сая 200 мянган төгрөгийн торгууль ногдуулав. Шалгалтад аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалыг гар аргаар олборлож байгаа 46 иргэн, найман нөхөрлөл, нэг ТББ, таван аж ахуйн нэгж хамрагдсан байна.

 

Гол зөрчил нь байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгээгүй байхад нь газар эзэмших гэрээ байгуулсан, байгаль хамгаалах талаар батлагдсан төлөвлөгөөгүй, усны дүгнэлтгүй байхад ус ашиглах гэрээ байгуулсан, ажлын байрны эрсдлийн үнэлгээ гаргуулаагүй зэрэг олон зөрчил илэрчээ.

 

Аймгийн МХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ч.Навчгэрэл:

-"Шалгалтын явцад Шарын гол сумын цэвэр усны худгийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй алт олборлож байсан ТББ-ын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож хугацаатай албан шаардлага өгөед байна.

 

Шалгалтын дүнг үндэслэж цаашид авах арга хэмжээний саналыг БОАЖЯ -ны усны болон ашигт малтмалын газарт, аймгийн ЗДТГ, БОАЖГ, Шарын гол, Хонгор сумдын захиргаанд хүргүүлсэн. Зохих арга хэмжээ авах байх. Харин нөхөн сэргээлтийн хувьд 2010 оны эхний 11 сарын байдлаар дээрх сумдад хувиараа алт олборлож байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагууд 15 га газарт техникийн нөхөн сэргээлт, таван га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн дүнтэй байна гэлээ.

Б .Норовсамбуу
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.