
2025.05.21
22 энхийг сахиулагч Словени улсад жендерийн тэгш байдлын сургалтад хамрагдлаа
Монгол Улс болон Европын Холбооны хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч–Монгол энхийг сахиулагчид” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
Дэмжиж ажилласан Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните болон УИХ-ын гишүүн, Монгол-Европын Парламентын бүлгийн дэд дарга Б.Мөнхсоёл, Улаанбаатар болон Бээжин хотод суух ЕХ-ны гишүүн орны 20 гаруй төлөөлөгчид уг үйл ажиллагаанд оролцлоо.
Төслийн хүрээнд 22 энхийг сахиулагч Словени улсад сургалтад хамрагдаж, олон улсын жишигт нийцсэн жендэрийн талаарх мэдлэг эзэмшсэн байна.