
Ж.Энхбаяр: Малчдын гар дээрх ноолуурыг 100 хувь худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ жилийн ноолуурын гарц, худалдан авалтын үйл явцын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Үндсэндээ ноолуур маань байгаль, цаг уур, малын үржил селекц, өвөлжилт гээд олон хүчин зүйлээс хамаараад үнэ янз янз тогтож байгаа.
Зүүн аймгийн ноолуур 155-168 мянган төгрөгөөр арилжаалагдаад дууссан.
Төвийн бүс 130-140 мянган төгрөг дээр дууссан.
Одоо хангайн бүс, хойд бүс дээр ноолуур идэвхтэй явагдаж байна.
Хамгийн үнэ бага байгаа нь Говийн бүсийн ноолуур. Учир нь ширхгийн хувьд янз янзын тал байна. Мөн байгалийн бохирдол өндөр буюу ноолуурын гарц бага байгаа. Гэхдээ үнэ 100 мянгаас доош буухааргүй байдлаар авагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт ноолуурын 60 хувийг үндэсний үйлдвэрүүд авчихсан байна.
Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд гаргасан эх үүсвэр бүрэн ашиглагдсан. Монголбанктай ярьж байгаад бид арилжааны банкууд ноолуурын холбоо үйлдвэрүүдтэйгээ хамтраад өрийн бичиг гарах асуудал шийдэгдсэн. Одоо гэрээ рүүгээ орж байна. Ямар ч байсан энэ жил ноолуурыг дотоодын үйлдвэрүүд авахад санхүүгийн ямар нэгэн эх үүсвэрийн дутагдалгүй байх зохион байгуулалттай арга хэмжээг аваад дуусаж байна" гэв.