2010.12.09

“Flash mob”-д 600 гаруй оюутан залуус оролцлоо


Ардчилсан намаас Ардчилсан хувьсгалын баярын өдрийг угтан  их дээд сургуулийн оюутнуудын дунд “Flash mob” арга хэмжээг зохион байгууллаа. Өнөөдөр буюу 2010 оны 12-р сарын 09-ний 12:00 цагт 600 гаруй оюутан залуус Сүхбаатарын талбайд цугларан Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэнд хүргэж “Ардчилал 20” үгийг өөрсдийн биеэр бүтээсэн юм.

Залуучууд энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд Ардчилсан хувьсгалын түүхэн цаг үеийн талаар мэдрүүлж, дуу хоолойгоо өөрсдийнхөөрөө илэрхийлэн, Ардчилалд монгол улсад өрнөсний 20 жилийн баярын мэндийг нийт ард түмэнд хүргэсэн юм.

Сүүлийн үед дэлхий дахинд “Flash mob” буюу  хөдөлгөөнгүй жагсаал дэлгэрч байгаа бөгөөд монгол улсад хоёрдахь удаагаа ийнхүү зохион байгуулагдлаа. Ардчилсан нам, оюутан залуустай хамтран энэхүү шинэлэг арга хэмжээг зохион байгуулж, оюутан залуус ч өвлийн хүйтнийг ажиралгүй 30 минутын турш Сүхбаатарын талбайд зогсч Ардчиллыг сэтгэл зүрхээрээ дэмждэгээ илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.