"Барилгын салбарын хөгжил -2010” олон улсын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
2010.12.14

"Барилгын салбарын хөгжил -2010” олон улсын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Энэ сарын 1-3-ны хооронд Канад улсын Мерчандайз Март Корпорациас жил бур зохион байгуулдаг 22 дахь удаагийн "Канадын Барилга-2010" нэртэй барилгын олон улсын чуулга уулзалт Канад улсын Торонто хотод амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
chuluunbat
Чуулга уулзалтаар барилгын салбарт дэлхийд тэргүүлэгч 1000 орчим байгууллагууд оролцож, 200 орчим барилгын шинэ технологи, бүтээгдэхүүнээ гадаадын 25,000 орчим зочид, төлөөлөгчдөд танилцуулан, дадлага туршлагаа өөр хоорондоо солилцож, барилгын салбарт хийх шинэтгэл, өөрчлөлт, цаашдын төлөв байдал, хандлага зэргээр санал бодлоо солилцдогоороо онцлог юм байна.

Өнгөрсөн оны байдлаар дэлхийн хүн амын тэн хагас нь нийслэл хотдоо амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Хүн ам нь өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглэз мөн дагаад өсдөг ч цаашлаад бидний хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг гэдгийг шинжээчид тогтоосон байна. Иймд энэ байдлаас сэргийлэхийн тулд байгаль орчинд учруулах хор хөнөөл багатай, эрчим хүчийг хэмнэлттэй ногоон барилга байгууламж барих нь энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь байсан байна. Ногоон барилга байгууламжийн өөр нэгэн онцлог гэвэл барилгын эргэн тойронд ногоон хүлэмжээр цэцэрлэгжүүлдэг юм байна.

Уг чуулга уулзалтанд манай улсаас төлөөлж УИХ-ын гишүүн, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч О.Чулуунбат, ЗТБХБЯ-ны Ахлах мэргэжилтэн Ю.Доржпагма, МХБХолбооны Тэргүүн Б.Батболд, МБҮА-ийн Удирдах Зөвлөлийн гишүүдээс "ЦастХолдинг" ХХК-ийн ТУЗ-ийн Дарга Н.Баярсайхан, “Гандирс” Групп"ХХК-ийн Ерөнхий Захирал Ц.Эрдэнэчулуун, "Атимос Трейд" ХХК-ийн Ерөнхий Захирал Я.Батцэцэг, А.Хашчулуун, "Оюуны-Ундраа Холдинг" ХХК-ийн Орлогч Захирал Б.Цэрэннадмид нар амжилттай оролцоод иржээ.

Мэдээг бэлтгэсэн: Монголын Үндэсний Барилгын Ассоциаци
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.