МАХН-ын түр хорооноос хэвлэлийн хурал хийлээ
2010.12.14

МАХН-ын түр хорооноос хэвлэлийн хурал хийлээ

Монгол Ардын Хувьгалт Намын түр хорооноос өнөөдөр 14 цагаас долоо хоног тутам хийсэн ажлынхаа талаар тайлагнах үүднээс сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн хурал зарласан. МАХН-ын нэрийг эргэн сэргээх талаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хөөцөлдөж байгаа аж. Тэрбээр намын нэрийг эргэн сэргээх боломж бий гэж үзэж байгаа юм. shinebayar_022

Мөн МАХН-ыг дахин байгуулах талаар хөөцөлдөж эхэлсэн аж. МАХН-ын түр хороо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд МАХН-ыг дахин байгуулахын тулд МАХН-ын архивын бичиг баримт цуглуулах ажлыг эрх зүйчдээс бүрдсэн баг хөөцөлдөж эхэлсэн байна. Харин энэ ажилд багагүй бэрхшээл тулгарч байгаа аж. МАХН-ын архивын бичиг баримтыг МАН-ын удирдлагуудын нөлөөгөөр нуун дарагдуулж байгаа хэмээн тэрбээр үзэж байгаа тухай хэлсэн юм.

Нөгөөтэйгүүр улс төрийн намын тухай хуулийн 6,3 дугаар зүйлд намын нэрийг өөрчлөх гэсэн утга бүхий заалт байсан өөрчилж хүчингүй болгож байсан аж. Гэтэл улс төрийн намын тухай хуулийн 15,6 дугаар зүйлийг өмнөө барин МАН бохир тоглолт хийж байна гэж үзэж буй талаар мөн хэлсэн юм.

Тэрбээр МАХН-ын нэр үйл ажиллагааг эргэн сэргээх асуудлаар ойрын хугацаанд шүүхэд хандхаар болжээ. Монгол Улсын улс төрийн намын тухай хуульд намын нэрийг хэн нэг хуулийн этгээд өмчлөх талаар нарийвчлан тусгаагүй байдаг аж.

 

Мөн Монгол Ардын Хувьгалт Намын түр хороог дэмжигч олон нийт Онц их хурлыг хуралдуулах хүсэлт тавьсан талаар энэ үеэр мэдэгдлээ.  Түр штабынхан ч Онц их хурлыг хуралдуулах онцгой нөхцөл үүссэн гэж үзэж буй бөгөөд ойрын хугацаанд МАХН-ын Онц их хурлыг хуралдуулах болно гэж мэдэгдэж байна.

МАХН-ын Түр штабынхан “Наран туул” худалдааны төвөөс 1000 хүнийг оролцуулсан судалгааг хийж,  МАХН-ын нэрийг өөрчилж, МАН болгосон нь шинэчлэл мөн үү гэсэн асуулга явуулахад  судалгаанд оролцогчдын 80.4 хувь нь   “намын шинэчлэл биш” гэж хариулжээ. Мөн 92.6 хувь нь өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус яваагаа илэрхийлсэн бол, 73.4 хувь нь үр хүүхдийнхээ ирээдүйд итгэлгүй байгаагаа хэлжээ Улмаар ард түмний амьдрал ядуу зүдүү байгаа нь МАХН-ын үйл ажиллагаатай холбоотой гэж иргэд үзжээ.

Түр штабын менежер Б.Туяа “Иргэдийн ахуй амьдрал өнгөрсөн хугацаанд дээшлээгүй нь МАН-ын удирдлагын үйл ажиллагаатай холбоотой. Түүнээс үүнд нам буруугүй.   МАН-ыг удирдаж байсан дарга нар хариуцлага хүлээх ёстой. Н.Энхбаяр дарга ч тодорхой хариуцлага хүлээх ёстой. Харин МАХН-ын Түр штабыг байгуулсан Ц.Шинэбаяр гишүүний ард Н.Энхбаяр дарга байгаа гэдэг бол худлаа зүйл. Ц.Шинэбаяр гишүүний ард хэн ч байхгүй... “ гэж хэллээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.