2025.06.10

Ж.Баясгалан: Хоёрхон хүн оролцуулж хэлэлцүүлэг явуулсан гээд сууж байгаа нийслэлийнхэн боль!

УИХ-ын хурлын Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан дараах байр суурийг илэрхийллээ.

Хоёрхон хүн оролцуулж хэлэлцүүлэг явуулсан гээд сууж байгаа нийслэлийнхэн боль! Та нарын төсөвт ороогүй, тан нарын эрх мэдлийн асуудал. Гол нь хууль тогтоомжоо биелүүлэхдээ алдаа гаргасан уу. Сонсголд 2 хүн орсон гэж байна. 700 мянган хүнээс хэдэн хүн төлөөлөл болж чадах вэ. 2024 оны төсөвт тээврийн татвар нэмнэ гэж оруулаагүй байсан байх. Тэгээд 12 сард оруулж ирээд зөвхөн төсөв дээр 147 хүний санал аваад ингэж ярьж болохгүй. Татвар муу байгаагаас зам чанаргүй байна гэж ярьж болохгүй. Энэ бол хийсэн компанитай холбоотой. Зам муу байгаагаас машин тэрэг эвдэрч байна гэж байна, энэ зөв. Гэхдээ нийслэлд болж буй зам тээврийн ослын хэдэн хувь чанаргүй замаас шалтгаалж байна, үүнийг судалж үзсэн үү. Дүгнэлт гарсан уу? Нийслэлд 1998 онд хоёрхон тохиолдол байсан. Хамгийн гол нь сонсголд хоёр хүн оролцсон гэдэг асуудал дээр тодорхой хариулт өгөөрэй.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа