2025.06.10

АН-ын бүлэг Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналтай өнөөдөртөө танилцах шаардлагагүй гэж үзлээ

УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналтай өнөөдөртөө танилцах шаардлагагүй гэж үзээд, пүрэв гарагт хэлэлцэхээр хойшлуулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа хүргүүлсний дагуу УИХ дахь намын бүлгүүд Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.Тухайлбал, Ардчилсан намын бүлэг Г.Занданшатарыг томилуулах саналыг "Өдөр алдаад шөнө" гэгчээр өнөө шөнө хэлэлцэхгүй гэж үзээд, пүрэв гарагт хэлэлцэхээр хойшлуулсан байна.Намын бүлгүүд хуралдсаны дараа ТББХ-оор дээрх асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа