
2025.06.13
Лавай зах, Цэцэг төв, Шадивлан зуслангийн уулзваруудыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ
Лавай зах уулзвараас-Алтарганы уулзвар, Шадивлан зуслангаас-Дамбадаржаагийн уулзвар, Цэцэг төвийн уулзвараас-Төв шуудангийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
Өнөөдөр 23.00 цагаас
- Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж,
- Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
Цаашлаад,
Өнөр хорооллын арын замыг Финландын технологи аргачлалаар ус зайлуулах иж бүрэн системийн хамт шинэчилнэ. Тодруулбал, зам засварын дараа тухайн байршилд дахин ус тогтохгүй.
Ар гүнтийн авто замыг хучиж шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар бэлтгэл хангаж байна.