Булган аймгийн I сургуулийн 100 жилийн ойд зориулж 100 цагийн сургалт, ярилцлагыг зохион байгууллаа
2025.06.16

Булган аймгийн I сургуулийн 100 жилийн ойд зориулж 100 цагийн сургалт, ярилцлагыг зохион байгууллаа

Булган аймгийн I сургуулийн 100 жилийн ойд зориулж УИХ-ын гишүүн, доктор (Ph.D) Д.Үүрийнтуяагийн ажлын албанаас Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдэд "Эерэг хандлага багийн амжилт, Байгууллагын соёл түүний үр нөлөө, Манлайлал ба ур чадвар, Хамт олны үнэ цэн, Харилцаа түүний үр нөлөө, Үйлчилгээний соёл, Төрийн албан хаагчийн ёс зүй, Өсвөр насны хүүхдийн үерхэл нөхөрлөл, Гэр бүлийн үнэ цэн, Хүүхдийн хүмүүжил" сэдвүүдээр 100 цагийн сургалт, ярилцлагыг зохион байгууллаа.

Энэхүү “Оюуны бэлэг”-ийг гишүүний сургалт, судалгаа хариуцсан зөвлөх, доктор Н.Алтанцоож удирдан явуулж буй бөгөөд одоогоор 40 цагийн сургалтыг байгууллага, иргэддээ ороод байна. Сургалт, ярилцлага 2025 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан