Х.Нямбаатар: Барилгын тендерийн сонгон шалгаруулалт өрсөлдөөнийг хязгаарлаагүй гэсэн Монополын эсрэг газрын дүгнэлт гарсан
2025.06.17

Х.Нямбаатар: Барилгын тендерийн сонгон шалгаруулалт өрсөлдөөнийг хязгаарлаагүй гэсэн Монополын эсрэг газрын дүгнэлт гарсан

Барилгачдын нэгдсэн холбооноос нийслэлд хэрэгжүүлэх барилгын төслүүдийн шаардлага өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэн, нийслэлийн удирдлагуудтай уулзалт, зөвшилцөл хийсээр байна. 

Энэ асуудалд Хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Би газрыг чөлөөлүүлж, ТЭЗҮ-г хийлгүүлсэн. Бид хуулийг батлуулсан. Айлуудаа чөлөөлсөн. Европын зах зээл дээр ТЭЗҮ-гээ танилцуулж БОНД гаргасан. ТЭЗҮ дээр блокийн тоо, худалдан авах ажиллагааны багц гээд бүх мэдээлэл, тоо баримтуудаа танилцуулдаг. Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхүйц ТЭЗҮ-г үндэслэж Бонд санхүүжүүлэгчид шийдвэр гаргасан байдаг. Үүнийг өөрчлөх боломжгүй. Би бүхнийг шийдээд байгаа зүйл үгүй. Европын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгоход маш өндөр шаардлагад нийцэх хэрэгтэй болдог.

Сая Барилгачдын холбооныхныг намайг өрсөлдөөнийг хаязгаарласан байна эсэхийг шалгах гомдлоо гаргаад өгөөрэй гэсний дагуу тэд Монолын эсрэг газарт гомдол гаргасан.

Монополийн эсрэг газар өчигдөр /2025.06.16/ ТЭЗҮ болон худалдан авах ажиллагаа нийцэж байна, өрсөлдийнийг хязгаарлаагүй байна гэсэн дүгнэлтийг өчигдөр гаргалаа.