БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН АЛБАА Д.БАТЛУТ САЙДДАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
2025.06.19

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН АЛБАА Д.БАТЛУТ САЙДДАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Батлан хамгааахын сайдаар 10 САРЫН ХУГАЦААНД ажиллахдаа:

Салбарынхаа төсвийг 40%, хөрөнгө оруулалтыг 4 ДАХИН нэмэгдүүлсэн байна.

Алба хаагчдынхаа ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ-ийг 25% болгож,мэргэшлийн зэргийн нэмэгдлийг ахиулж, алслагдсан бүсийн салбаруудад ажиллаж буй ахлагч офицерууддаа 30 САРЫН ЦАЛИН-тай тэнцэх урамшуулал олгодог боллоо.

Хугацаат цэргийн алба хаагчдаа цэргийн эрдмээс гадна ЖОЛОО, АНГЛИ ХЭЛ, КОМПЬЮТЕР, МОНГОЛ БИЧИГ-ийн сургалтад хамруулдаг боллоо.

ОЮУТАН ЦЭРЭГ-ийн тоог 2 ДАХИН нэмэгдүүллээ.
СУМНЫ ҮЙЛДВЭР-ийн бүтээн байгуулалтыг эхлүүлж ДРОН УГСРАХ, ҮЙЛДВЭРЛЭХ СУУРЬ-ийг тавилаа.

ЭНХИЙГ ДЭМЖИХ ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх талаар НҮБ-тай яриа хэлэлцээр хийж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр гадаад харилцааг өргөжүүллээ.

Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн захирагч нарынхаа УНАА ТЭРЭГ-ний асуудлыг бүрэн шийдвэрлэж AIRBUS H-145 нисдэг тэргээр агаарын цэргийн хүчнээ зузаатгалаа.

Д.Батлут сайд маань энэ бүх эхлүүлсэн ажлыг залгамжлан БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ бодлогыг бүрэн амжилтад хүргэнэ гэдэгт итгэж байна.

БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛД ӨНӨД ИВЭЭЖ БҮРЭН МОНГОЛ МИНЬ МӨНХӨД МАНДАГ