
2025.06.23
СХД-ийн 20-р хорооны иргэдтэй уулзлаа
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-аас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн асуудлаар амралтын өдөр харгалзахгүй уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
Өчигдөр /2025.06.22/ СХД-ийн 20-р хорооны 48-р байр, мөн Нефтийн 1,2,3-р байрны буюу 200 өрхийн төлөөлөлтэй Сонгино хайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөрийн хамт уулзалт хийлээ.