Булганыхны ажил үйлс өөдрөг дэвшилтэй, айл гэр ард хотлоороо эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөл айлтгая.
2010.12.30

Булганыхны ажил үйлс өөдрөг дэвшилтэй, айл гэр ард хотлоороо эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөл айлтгая.

Шинэ жилийн мэндчилгээ

Булган хангай нутгийн зон олон өвөл, хаврын зуд турхан, цагийн хатууг эр зориг, хатуужил тэмцэл, шаргуу хөдөлмөрийнхөө үрээр даван туулсан 2010..оныг үдэж, шинэ 2011 оныг угтан золгож байна. Мал сүрэг нь өсч үржиж, тариа будаа нь арвин ургацтай, бүтээн байгуулалтын ажил үйлс нь бүтэмжтэй өрнөсөн тухай нүд, чих баясгасан таатай мэдээ улирах түүхэнд бичигдэн үлдлээ. Булган аймгийг хөгжүүлэхийн төлөө төр засгийн зүгээс ихээхэн анхаарч ирсний зэрэгцээ, УИХ-ийн гишүүд, аймгийн удирдлагуудын гар нийлсэн хамтын ажиллагаа, эрүүл саруул уур амьсгал ажил ахиц урагштай өрнөхөд ихээхэн түлхэц өглөө.

 

tsengel_sugaaСумдын удирдлагуудын хичээл зүтгэл, ажил хэргийн мэдлэг чадвар ч сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц сайн байсныг онцлон тэмдэглэмээр байна. Амьдралаа өөд татах, хөгжлийг түргэсгэхийн төлөө хүн ардын чин шударга хөдөлмөрийг бахдан хэлмээр байна. Наад захын жишээ гэхэд энэ өвлийн бэлтгэлийг бүх шатандаа дээд зэргээр хангаж хадлан тэжээл бэлтгэх, хашаа саравчаа засах гээд их ажлыг жигд сайн хангасан мэдээг хэвлэл мэдээлэл Монгол даяар түгээсэн билээ.

 

Ирж буй шинэ онд Булганыхны ажил үйлс өөдрөг дэвшилтэй, айл гэр ард хотлоороо эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөл айлтгая.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                                      Цэгмидийн.ЦЭНГЭЛ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.