
2025.07.04
"Гэрээсээ гарцгаая" аян өргөжин тэлж байна
Өнгөрөгч сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн О.Саранчулуун нийгмийн бүх түвшний харилцаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэгш оролцох боломжит орчныг бүрдүүлэх хүсэл, зорилгоос улбаатай "Гэрээсээ гарцгаая" аяныг эхлүүлсэн билээ.
Тус аян үр дүнгээ өгч Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд эдгээр иргэдийнхээ эрх ашиг, хүртээмжийг бодолцож, тусгаж явахаа амлаа, Багшийн дээдийн нүхэн гарцыг энэ ондоо багтаан тэргэнцэртэй иргэдэд чөлөөтэй зорчих боломжтой байдлаар өөрчлөхөө мэдэгдээд байгаа.
Харин өнөөдөр тус аяны хүрээ тэлж Нийслэлийн Чингэлтэй дүүрэг болон Баян-Өлгий, Хөвсгөл, Дундговь, Төв, Говьсүмбэр, Дорнод, Увс, Дорноговь аймгууд нэгдэхээ илэрхийлээд байна

Сэтгүүлч