УИХ-ын гишүүн З.Энхболд Мэдээллийн технологийн салбарын оны хүн боллоо
2010.12.30

УИХ-ын гишүүн З.Энхболд Мэдээллийн технологийн салбарын оны хүн боллоо

2010 оны 12-р сарын 29-ний өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркын ухаалаг гар утас хөгжүүлэгч бэлтгэх лабораторт УИХ-ын гишүүн З.Энхболд, МШХХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч  Ж.Батэрдэнэ, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Амгаланбат нар МТҮП-ын ухаалаг гар утасны агууламжийн чиглэлээр хийж байгаа сургалт, ажлын явцтай танилцан, хөгжүүлэгч бэлтгэх лабораторыг үзэж сонирхон сургалтанд хамрагдсан хөгжүүлэгчидтэй уулзалт ярилцлага хийлээ.
IMG_0185

УИХ-ын гишүүн З.Энхболд  2010 оноос МТҮП–ын ухаалаг гар утасны агууламжийн чиглэлээр хийж буй ажилд ач холбогдол өгч мэдлэгт суурилсан эдийн засаг, ухаалаг гар утасны агууламжийн олон улсын бизнест хүч сорих мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилгыг дэмжин ажилсан учир МТҮПаас оны “Мэдээллийн Технологийг дэмжигч” хүнээр тодрууллаа.

Хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамжийн жижиглэн худалдааны зах зээл асар хурдацтай цар хүрээгээ тэлсээр байгаа ба энэ зах зээл дээрээс Монголчууд маш их ашиг орлого олох боломжтой гэдэг нь Мэдээллийн технологийн үндэсний паркаас явуулсан туршилт судалгаагаар батлагдсан.

МТҮПарк 2010онд  20 ширхэг iMac компьютер, 3 ширхэг iPhone 4G утас, 2 ширхэг iPad 3G 1 ширхэг Android G1 утас бүхий сургалтын танхим /лаборатори/ байгуулж Android Iphone хөгжүүлэгч бэлтгэх сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Ухаалаг гар утасны агууламжийн дэлхийн зах зээлд томоонхон байр суурь эзэлдэг Apple  AppStore, Google Android Market –ын зах зээлд гарах нь бидний гол зорилго болоод байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.