Монгол хагас ардчилалтай орон
2010.12.31

Монгол хагас ардчилалтай орон

Олон улсын судалгааны компани /Британий сэтгүүлийн шинжилгээ судалгааны хэсэг/ “Дэлхийн улс орнуудын 2010 оны ардчиллын индекс”-ийг гаргахад Монгол Улс 10 онооноос 6.36 оноо авч 64 дүгээр байрт орсон байна.ordon_chingiss

Манай гаригийн 167 орныг хамруулсан энэ судалгааг ардчиллын түлхүүр болсон Сонгуулийн тогтолцоо, явц, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн таван асуудлыг харгалзан үнэлсэн байна. Ингээд улс орнуудыг  бүрэн ардчилалтай, хагас ардчилалтай, уян хатан дэглэм, дарангуйлагч дэглэмтэй гэсэн дөрвөн ангилалд оруулахад Монгол Улс “хагас ардчилалтай” гэсэн ангилалд орж байна.

8 онооноос дээш үнэлгээ авч, бүрэн ардчилалтай гэсэн ангилалд 26 орон орсны эхний 10-т Норвеги, Исланд, Дани, Швед, Шинэ Зеланд, Австрали, Финлянд, Швейцари, Канад, Нидерланд орж байна. 6-8 оноо авч хагас ардчилалтай гэсэн ангилалд орсон 52 орны дотор манайтай Серби, Молдав, Украйн, Парагвай, Перу зэрэг улс айлссан байна. Судалгааны төгсгөл буюу дарангуйллын дэглэмтэй орнуудаар Узбек, Тукмен, Чад, хойд Солонгос зэрэг орнууд шалгарч сүүл барьжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.