Баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана
2010.12.31

Баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр тушаалаар онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбарын албан хаагчдыг 12 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагаас 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10.00 цаг хүртэл өдөр тутмын бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэнub_hushuu байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо.

 

Баярын үеэр нийслэлчүүд салют, пиротехникийн хэрэгсэл хэрэглэх нь ихэсдэг учраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг гал түймрийн улсын хяналтын байцаагч нар, Аврах, гал унтраах ангиудад даалгалаа.

 

Мөн маргаашнаас нийт нутгаар цас орж, зарим газраар дээд тал нь -48 градус хүртэл хүйтэрч, цасан шуургатай байх тул аюулт үзэгдэл, гамшиг осол гарсан тохиолдолд ард иргэдийг хамгаалах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж хувийн болон техникийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгосон байна гэж Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.