Ерөнхий сайд Кувейт болон АНЭУ-д айлчилна
2011.01.03

Ерөнхий сайд Кувейт болон АНЭУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны нэгдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Кувейт Улсад, 8-10-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Кувейт Улсаас манай улсад авто зам, усан цахилгаан станц барих төслүүдэд, АНЭУ-аас манай улсад усан цахилгаан станц барих төсөлд зээл олгосоны дагуу эдгээр орнуудтай хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд эдүгээ заримыг нь хамтран хэрэгжүүлж байна.

batbold_pm_mongolia
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дээрх орнуудад айлчлах үеэр хоёр талын харилцааг бэхжүүлэх, ялангуяа хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү хөгжүүлж, цаашид Булангийн орнуудаас, тухайлбал Кувейт Улс болон АНЭУ-аас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар яриа хэлэлцээ хийнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.