УИХ-ын зарим байнгын хорооны дарга нарыг батлав
2011.01.06

УИХ-ын зарим байнгын хорооны дарга нарыг батлав

УИХ-ын дөрвөн байнгын хорооны даргыг оны өмнө баталсан бол УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үлдсэн гурван байнгын хорооны дарга нарыг батлав.

Шинээр сонгогдсон байнгын хорооны дарга нарыг танилцуулъя.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Яйчилын Батсуурь

bhoroodarga011963 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эхэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1981 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн дунд сургууль, 1987 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Олон улсын харилцаа худалдааны магистр. Орос, англи, франц хэлтэй.

1988-1991 онд Гадаад явдлын яамны Консулын газарт туслах ажилтан, 1991-1994 онд ОХУ-ын Улаан-Үд хотод Ерөнхий консулын газарт дэд консул, 1994-1998 онд Гадаад явдлын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн, 1998-2002 онд АНУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2002-2005 онд Гадаад хэргийн яаманд газрын дэд захирал, захирал, 2005-2008 онд Монгол Улсаас Тайландын вант улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан.

2008 онд Дорноговь, Говьсүмбэр аймгийн зургадугаар тойргоос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Пүрэвийн Алтангэрэл

bhoroodarga021963 онд Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1980 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль,1984 онд Монгол Улсын Их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. Орос хэлтэй.

1984-1985 онд Өвөрхангай аймгийн Богд сумын дунд сургуульд багш, 1985-1986 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын хоёрдугаар сургуульд хичээлийн эрхлэгч, 1986-1989 онд аймгийн Орон нутгийг судлах музейн захирал, 1989-1992 онд Чойбалсан хотын зургадугаар сургуулийн захирал, 1992-1996 онд Хэрлэн сумын 12 дугаар сургуульд багш, 1996-2000 онд Чойбалсан хотын дарга, 2000-2005 онд “Аглут” ХХК-ийн захирал, 2005-2008 онд Дорнод аймгийн Ардчилсан намын даргаар тус тус ажиллаж байсан.

2008 онд Дорнод аймгийн долдугаар тойргоос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Дашзэвэгийн Зоригт

1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1977 онд нийслэлийн 10 жилийн дөрөвдүгээр дунд сургууль, 1982 онд Ростовын Барилга инженерийн дээд сургуулийг инженер- эдийн засагч мэргэжлээр төгссөн. Орос, англи хэлтэй.

1982-1986 онд “Комплексимпорт” нэгдэлд мэргэжилтэн, 1986-1989 онд “Монгол барилга” нэгдэлд орлогч дарга, 1989-1991 онд “Материалимпекс” нэгдэлд нэгдүгээр орлогч захирал, 1991-1996 онд “Одод” ББХК-ийн дэд захирал, 1996-1999 онд Төрийн өмчийн агентлагт дарга, 1999-2000 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2000-2008 онд “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байсан. 2008 онд Өвөрхангай аймгийн аравдугаар тойргоос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.