Жанжины хөшөө гурван давхар суурь дээр заларна
2011.01.14

Жанжины хөшөө гурван давхар суурь дээр заларна

Сүхийн талбайн голд цэнхэр өнгийн хашаа босоод нэлээд хэд хоног өнгөрч байгаа. Тэнд их жанжины хөшөөг шинэчлэх ажил явж байгааг иргэд мэдэж байгаа ч  чухам юу хийгээд байгааг  нь төдийлөн олон хүн мэдэхгүй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Сүхбаатарын талбайд барьж байгаа Их жанжины хөшөөний суурийн ажилтай танилцлаа.
Дүн өвлийн ийм хүйтэнд манай оронд барилгын ажил бараг хийдэггүй. Харин жанжины хөшөөг шинэчлэн барих ажлыг хариуцаж байsukhbaatar_hushhгаа Засгийн газрын төлөөлөгч Т.Гантөмөр битүү халаалттай орчин бий болгон ажлыг нарийвчилсан графикийн дагуу хийлгэж байна. ЗЗ4 шоо метр талбайд 6 см зузаантай, 50х60 см хавтгай боржин чулууны дунд багсармал хавчуулан, төмөр цоожлогчоор бэхлэн хийж буй их суурийн ажил энэ сарын 20-нд дуусна. Дараа нь хийх цэцгийн мандал 26-нд, боржин чулуун бага суурь 30-нд дуусах аж. Шатны гишгүүр хоёрдугаар сарын 2-д бэлэн болно. Эдгээрийн дээр хөшөөг тулах боржин чулуун хадан хясаа, Их жанжины хүрэл хөшөөг байрлуулах ажлыг хоёрдугаар сарын 20 хүртэл хийнэ. Хөшөөний нээлт гуравдугаар сарын 1-нд болох юм.
-Өвлийн хүйтэнд нарийн чимхлүүр ажил хийх хэцүү байна уу. Дутуу юу байна хэмээсэн хотын мээрийн асуултад,
-Их жанжиныхаа хөшөөг шинэчлэх ажилд гар бие оролцоно гэдэг бидний хувьд азтай завшаан. Тиймээс ч чанартай сайн хийхийн төлөө чармайж байна. Ажилд шаардагдах бүх материал бэлэн байгаа болохоор саатал гарахгүй хэмээн барилгачид хэлж байсан.
Хөшөөний мөнхийн хүндэт харуул 14 цагаан арслан бэлэн болжээ. Тэднийг өмнөх хөшөөний харуул “ах”  арслангуудыг нь амгайлж байсан ган гинжнүүдээр холбох юм байна. Ийнхүү Сүх жанжины шавар хөшөө хүрэл болон улсынхаа нийслэлийн төв талбайд түмэн олныхоо бахархал болон сүндэрлэнэ.
Одоогоор хамгаалалтад байгаа  хуучин хөшөөг хадгалах, хамгаалах асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас ойрын үед шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.