ДЦС-5-ийг ТЭЦ -3 –ийн “дотор” барина
2011.01.15

ДЦС-5-ийг ТЭЦ -3 –ийн “дотор” барина

Улаанбаатар хотын дулааны тав дахь эх үүсвэр буюу ДЦС-5 –ийг ТЭЦ-3-ийн дунд даралтын хэсэгт барихаар боллоо.tsahilgaan_dstants Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Н.Энхтайваны ахалсан ажлын хэсэг болон АНУ-ын H&J зөвлөх компанийн төлөөлөгчийг хүлээн авч уулзан ДЦС-5-ийн асуудлаар ярилцаж ийнхүү шийдлээ. Гэхдээ хотын мээр, технологийн шинэчлэл хийсэн нөхцөлд л тэнд станцыг бариулна гэдгээ хэлсэн. Нүүрс түлж цахилгаан, дулааныг хослон үйлдвэрлэх станцаас гарах үнсийг дахин боловсруулж ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн технологи л энд хэрэгжих учиртай гэдгийг  хотын дарга тэмдэглээд зөвлөх компанийн танилцуулга энэ шаардлагаас хоцорч байгаад шүүмжлэлтэй хандсан.

Австри улсын  ийм станцын технологийг очиж судлахыг зөвлөсөн Улаанбаатарын Захирагчийн зөвлөгөөг хүлээн авч Венагийн туршлагыг судлахаар болсон зөвлөх компанийхантай хот өөрийн хүмүүсээ ч явуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.