Төрийн байгууллага улс төржих ёсгүй
2011.01.18

Төрийн байгууллага улс төржих ёсгүй

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ) хэдхэн хоногийн хугацаанд МАХН гэсэн нэрийн товчлолтой 100-гаад нэрийн лавлагааг МАН-ын залуучуудад өгчээ. Төрийн энэ байгууллага эрх баригч хүчинд мэдээлэл дамжуулдаг, өөр хүмүүс нэрийн лавлагаа авах гэхээр олон хоногоор хүлээлгэдэг, ялгавартай ханддаг гэсэн мэдээлэл гарах болсон билээ. Иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх ёстой энэ байгууллагын удирдах ажилтнууд хууль зөрчсөн үү гэсэн асуудал сөхөгдөж байна. Энэ талаар төрийн бодлогыг тодорхойлж байгаа эрхэм түшээд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.irgeniiburtgel0
-УИХ-ын гишүүн Л.ГҮНДАЛАЙ:
-М A X Н гэсэн товчлолыг аль болохоор Ц.Шинэбаяр тэргүүтэй МАХН-даа үлдэж байгаа хэсэг хүмүүст егөхгүй байх бодлогыг МАН-ын удирдлагаас барьж бай-гаа гэдэг нь тодорхой болжээ. Тэдний захиалгаар 100-гаад М AX H гэсэн товчлол бүхий нэрийн лавлагааг богино хугацаанд УБЕГ-аас өгсөн гэж сонссон. Хүн хэдэн ч нэрийн лавлагаа авч болно. Гэтэл Ц.Шинэбаяр нарын хүмүүст нэрийн лавлагааг өгөхгүй удааж байгаад МАН-аас даалгавар авсан хүмүүст МAXН гэсэн товчлол бүхий нэр өгснийхөө дараа та нарын хүсэлт гаргасан нэр давхардаж байна гэсэн хариу өгч байсан бол хууль зөрчсөн, улс төржсөн хэрэг. Энэ нь батлагдвал хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийн албан хаагч улс төржих ёсгүй. Тийм ч үүднээс намаасаа татгалзаж, хуулийн дагуу ажиллах үүрэг хүлээдэг. Хэрэв эрх баригч хүчний дохио зангаагаар ажиллаж байгаа бол ажлаа өгөх хэрэгтэй. Намдаа очиж ажиллана биз.
-УИХ-ын гишүүн Г.БАЯРСАЙХАН:
-МАН нь нийгэмд шударга, тунгалаг үйл ажиллагаа явуулдаг гэдгээ үйл хэргээрээ харуулах хэрэгтэй. МАХН гэсэн нэрийн хувьд маргаан үүсээд байх шиг байгаа юм. Ц.Шинэбаяр анхнаасаа л МАХН-даа үлдэнэ гэдгээ зарлаж байсан. Тэр хүн МAXН гэсэн товчлол бүхий нэртэй нам байгуулаад явна биз дээ. Монголд 17,18 улстөрийн нам байдаг гэдэг. Шинээр нэг нам мэндлээд үйл ажиллагаа явуулаг л дээ. Үүнийг би буруу гэж бодохгүй байна. Нэгийгээ заавал буланд шахаад, хавчаад байгаа нь муухай л харагдаж байна. Гэхдээ энэ нь МАН-ын дотоод асуудал учраас олон зүйл яриад хошуу дүрээд ч яах вэ. Нэг хүн МAXН гэсэн товчлол бүхий дөрөв, таван намын нэрийн лавлагаа аваад гүйгээд байхыг харахад МАН-ын удирдлагууд сандралдаад байгаа бололтой. Төрийн аль ч байгууллага УИХ-ын гишүүн ч бай, жирийн иргэн ч бай ижил тэгш харьцаж үйлчлэх ёстой. Хэрэв улс төржсөн өнгө аяс гаргасан бол хууль зөрчиж байгаа хэрэг.
-УИХ-ын дэд дарга Г.БАТХҮҮ:
-Намын нэрийн лавлагааг хэдэн арваар нь ингэж өгдгийг буруу л гэж бодож байна. Хэрэв энэ намууд бүгд байгуулагдвал Монгол Улс 100 гаруй улс төрийн намтай болох нь ээ дээ.Компанийн нэрийг хүртэл хязгаартай өгдөг. Намаа байгуулах гэж байгаа, олон түмний дэмжлэгийг авсан хүмүүст л намын нэрийг өгдөг байхгүй бол замбараагүй зүйл болно.-УИХ-ын гишүүн
Р.РАШ:
-Би нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Мэдээлэлгүй болохоор тодорхой тайлбар хиймээргүй байна.
-УИХ-ын гишүүн Э.МӨНХ-ОЧИР:
-Би яаж мэдэх юм. 100-гаад нэр өгсөн ч юмуу, үгүй ч юм уу. Ямар нүдээрээ харсан биш. Хэн нэгэн нь сенсаци дэгдээж ч байгаа юм билүү.

Д.ДОРЖ
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.