Одонгийн нэмэгдлийг гуравдугаар сараас олгоно
2011.01.19

Одонгийн нэмэгдлийг гуравдугаар сараас олгоно

Гэр бүл хүүхдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэхээр болсон билээ. Мөн эхчүүд нэг хоёрдугаар одонг хүртэх хүүхдийн тоонд өөрчлөлт ороод буй. Өмнө нь 5-8 хүүхэдтэй эхэд хоёрдугаар зэргийн одон, наймаас дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одон олгодог байсан. aldar_eh_odon

Тэгвэл энэ тоонд өөрчлөлт орж 4-6 хүүхэдтэй бол хоёрдугаар зэргийн, зургаагаас дээш бол нэгдүгээр зэргийн одон олгож байхаар тогтсон юм. Түүнээс гадна хоёрдугаар зэргийн одонтой ээжүүд жилд 50 мянга, нэгдүгээр зэргийн одонтой бол 100 мянган төгрөг олгодог байсан.

Харин энэ жилээс эхлэн одонгийн мөнгийг тус бүрт нь хоёр дахин өсгөөд байгаа. Алдарт эхийн  одонгийн мөнгийг нэмэхэд төсвийн зардал 8.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Жил бүр Алдарт эхийн одонгийн мөнгийг он гарангуут олгодог байсан. Харин энэ жилийн хувьд Алдарт эхийн I, II одонтой эхчүүдэд олгодог мөнгийг энэ долоо хоногоос эхэлж олгоно гэж байсан ч хараахан өгч эхлээгүй байна.

Учир нь Алдарт эхийн одонгийн мөнгө зохих дансандаа ороогүй гэсэн тайлбарыг банкныхан хэлж байгаа юм. Гэхдээ эхчүүдэд одонгийн мөнгийг нэмэгдсэн байдлаар бус хуучин өгч байснаараа олгох юм байна. Учир нь эхийн одонгийн зэрэгт хүүхдийн тоо өөрчлөгдөж байгаа тул шинэчилж бүртгэл хийгдэх аж. Тиймээс Алдарт эхийн одонгийн мөнгөний нэмэгдлийг гуравдугаар сараас олгох бололтой.

Т.Дөлгөөн
Зохиогчийн эрх: Нийслэл таймс
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.