“ЭХИЙН АЛДАР” одонгийн мөнгийг хэрхэн олгох вэ асуулт хариулт
2011.01.20

“ЭХИЙН АЛДАР” одонгийн мөнгийг хэрхэн олгох вэ асуулт хариулт

“Эхийн алдар” одонтой эхэд ямар хэмжээний тэтгэмж олгох вэ?

aldar_eh_odonЭхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор 2010 оны 10 дугаар сараас эхлэн 2 дахин нэмэгдүүлсэн байгаа.

Өөрөөр хэлбэл  Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд  жилд нэг удаа 100,0 мянган төгрөгийн мөнгөн тусламж  өгдөг байсныг нэмэгдүүлж 200,0 мянган төгрөг, Эхийн алдар хоёрдугаар  зэргийн одонтой эхэд  жилд нэг удаа 50,0 мянган төгрөг  өгдөг байсныг нэмэгдүүлж  100,0 мянган  болгосон юм. Энэ арга хэмжээний дагуу одонтой эхчүүдэд тэтгэмжийн зөрүүг оны эцэс хүртэл олгосон

“Эхийн алдар” одонтой эхэд олгох тусламжийг энэ оноос шинэ хуулийн дагуу олгох уу?

2010 оны 6 дугаар сард “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийг УИХ-аас батлан гаргасан. Энэ хууль 2011 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Засгийн газрын 2008 оны 162 дугаар тогтоолын хавсралтаар Эхийн алдар одонтой эхэд мөнгөн тусламж олгох асуудлыг зохицуулагдсан байдаг. Эдгээр хууль тогтоомжид дээр дурдсан мөнгөн тусламжийг авах эх  “Эхийн алдар” одонгийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбараа харъяа сум хорооны нийгмийн ажилтанд аваачиж өгч , тусламж авах эрх үүсэхээр заасан байгаа юм.

2011 оны Төсвийн тухай хуулийн тооцоо хийгдэх үеэр Нигймийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас нарийвчилсан тооцоо, судалгааг хийж,  одоо одонтой байгаа болон шинээр одон авах эхчүүдэд  2011 онд тусламж олгох арга хэмжээний  төсвийг  УИХ-аар батлуулсан байгаа.  Төсөвт 242,5 мянган эхэд 32,0 тэрбум төгрөг зарцуулахаар тусгагдсан юм.
Тэгэхээр манай яамны зүгээс төсөв, тусламж олгох журам, хүсэлтийг хүлээн авах ажилтан зэрэг хамаарах бүх зүйл бэлэн байна.

Эхчүүд “Эхийн алдар” одонгоо яаж  авах вэ?

Одон олгох асуудал нь Ерөнхийлөгчийн тамгын газрын эрхлэх асуудал байдаг. Иймээс шинээр одон авах эхчүүд харъяа орон нутгийнхаа Засаг захиргаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгч, Ерөнхийлөгчийн тамгын газраас “Эхийн алдар” одон олгодог журмын дагуу одонгоо авах юм. Одон авсан эхчүүдэд мөнгөн тусламж олгох асуудлыг дээр дурдсан журмын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтнууд олгоно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.